Я.ШААРИЙБУУ: Манжийн хааны торгон цэрэг, Японы армийн офицер явлаа, би...
“Халх голын дайн зөвхөн Халх голын дайн байсангүй” хэмээн ардын уран зохиолч Д.Пүрэвдорж гуай бичсэн. Үнэхээр энэ дайн зөвхөн Монгол, Японы хоорондох дайн байсангүй. Эмгэнэлтэй нь энэ дайнд монгол хүн монгол хүнийхээ өөдөөс зэвсэг барин тулалдсан юм.

Япончууд Манжийн нутгийг эзэлж эдүгээгийн зүүн хойд Хятадын нутагт Манж-го улсыг байгуулснаар Монголтой шууд хиллэх болж, улмаар Манж-го улсын хилийг Буйр нуур, Халх гол гэж үзэж газар нутгийн маргаан дэгдээсэн байдаг. Тиймээс тэд Монголын хилийн гүн рүү барга айлуудыг буулгах зэргээр өдөөн хатгалга хийдэг байв. Японы цэргийн нэгээхэн хэсэг нь баргуудаас бүрдэж байжээ.
Түүхийн хатуу тоглоом гэгч энэ байв. Богд хаант Монгол Улс байгуулагдахад хамгийн түрүүнд газар нутгаа хар хятадуудаас чөлөөлөн, эзэн Чингисийнхээ голомт Монгол Улсдаа нэгдэнэ гэж итгэж хүлээж байсан баргууд тэр үеийн гурван улсын хэлэлцээрийн улмаас хилийн цаана үлдэж, удалгүй япончуудын тоглоомын улсад хүчин зүтгэж элэг нэгтнийхээ өөдөөс буу барин тулалдсан нь харамсалтай.
Манжийн сүүлчийн хааны торгон цэрэг, Японы армийн офицер явсан, улмаар Монгол Улсдаа бүхэл бүтэн хошууныхнаа дагуулан дагаар орсон ээдрээт сонин намтартай хүн бол МУИС-ийн хүндэт профессор Я.Шаарийбуу агсан байв. Зуун насны босго давж тэнгэрийн орноо одсон бууралтай сэрүүн тунгалагт нь ярилцсанаа хүргэж байна.
-Та аль нутгийн хүн бэ?
-Өвөрмонголын Хөлөнбуйр аймагт төрсөн Барга хүн. Хөлөн далай гэж нуурын хөвөөнд 1909 онд төрсөн гэдэг юм. Одоо 99 нас хүрч байна.

-Аав, ээж тань ямар хүмүүс байв?
-Миний эцэг, эх жирийн малчин хүмүүс байсан. Гэхдээ аав минь Манжийн хааны хаван түшмэл байв. Энэ нь Манжийн хааны цэрэгт явж байгаад амиа алдсан хүний үр удамд өвлөгддөг цол. Би ч гэсэн эцгээсээ энэхүү хаван түшмэл цолыг өвлөсөн.

-Тэгэхээр та Манжийн хаанаас соёрхсон хаван түшмэл цолтой явж. Манжийн хаанд ойр шадар байсан уу?
-Манж-го улс байгуулагдахад хааныг хамгаалах торгон цэрэг болсон. Жил хэртэй Пу-И-гийн дэргэд алба хаасан даа. Тэр чинь 1930-аад он юм байна. Цэрэгт татагдахаасаа өмнө би бага сургуульд сурч байсан. 1932 онд Япончууд Хятадын зүүн хойд нутгийг эзэлсэн. Тэр үед би Багшийн сургууль төгсч байлаа. Энэ Багшийн сургууль гэдэг нь Хайлаарын нэг манж хүний хувийн сургууль байсан юм.

-Багшийн сургуулиа төгсөөд хаана ажилласан бэ?
-Ажиллах боломж байгаагүй ээ. Тэр үед багшийн сургууль төгссөн залуусыг шууд Цэргийн ерөнхий сургуульд явуулдаг байсан. Би ч тэр дагуу л Цэргийн ерөнхий сургуульд орсон. Сургуулиа төгсөөд ахмад цолтой болж Хянганы морьт цэргийн VII хорооны нэгдүгээр сумангийн дарга болсон.

-Дарийн утааг анх хаана үнэрлэсэн бэ?
-Халхын сүмийн байлдаанд анх орсон доо. 1935 онд болсон тулалдаан шүү дээ. Дараа нь Улаан худаг, Замын худаг, Адаг долооны байлдаанд оролцсон. Манж-го улс тэр үед хүчирхэг байлаа. Цэрэг ихтэй байсан.

-Байлдаан, тулаанд ороод шархдаагүй юу?
-Азаар суманд өртөөгүй. Бие эрүүл яваад л өнгөрсөн.

-Халхын голын дайнд оролцсон уу?
-1939 оны Халхын голын дайнд оролцсон. Тэгэхэд би Өвөрмонголын Хянганы дивизэд хошууч цолтой, тактик, зохион байгуулалт хариуцдаг штабын офицер явлаа. Япон цэргийн штаб тэр үед Нуурын булдруу гэдэг газар байрладаг байлаа. Халхын голын дайн айхтар дайн болсон. Их олон хүн амь үрэгдсэн дээ.

-Дайн дууссаны дараа ямар алба хашсан бэ?
-Халхын голын дайны дараа 1939 оны арваннэгдүгээр сард Өвөрмонголын штабаас шилжиж Хянганы хойт мужийн Хайлаарын цэргийн VIII морьт хороонд шилжсэн. Тэнд 2-3 жил болоод цэргийн академид явсан. Академиа төгсч чадаагүй. Тэгээд Хян¬ганы хойт мужийн Хөлөнбуйр хошуу яамны Ерөнхий хэлтсийн даргаар ажилласан.

-Та Барга хошуугаа аваад Монголд нүүж ирсэн гэсэн. Хятадууд ямар нэг шахалт үзүүлээгүй юү?
-1945 оны арваннэгдүгээр сард би Өвөрмонголын Хөлөнбуйр сумаа аваад Монголд нүүж ирсэн. Нийт 200 гаруй өрх намайг дагаж ирсэн дээ. 80 гаруй мянган малтай, боломжийн айлууд байсан. Хятадууд саад хийж л байсан. Том ноёд, лам нар ч дургүй байв. Манай Хөлөнбуйрын хийд 100 гаруй ламтай, Махгал бурхан шүтдэг байлаа. Хийдийн хамба нь Махгалын шавь татаж үзээд Монгол руу нүүвэл сайн гэж айлдсан. Энэ нь ард түмэнд их нөлөөлсөн. Тэгээгүй бол манай Хөлөнбуйрынхан наашаа ирэхгүй байсан шүү.

-Монгол ах дүү нараа гэж тэмцэж ирсэн хэрэг үү?
-Тийм. Эндээс Гадаад хэргийн яамны орлогч сайд Лхамсүрэн гэж хүн Өвөрмонголд очсон. Ин булгийн Ардын их хурал гэгч болж нийт монголчуудад хандан уриалга гаргаад байсан үе л дээ. Бүх монголчууд нэгдэх тухай Х.Чойбалсангийн уриа гарч, бид ч Монгол Улсдаа нийлнэ гээд баяртай байсан. Гэтэл Ялтын хурал дээр И.В.Сталин Монгол энэ хэвээрээ, Өвөрмонгол Хятадын мэдэлд байна гээд хэлчихсэн. Өвөрмонголчууд энэ шийдвэрийг хүндээр хүлээж авсан. Зарим нь Монгол Улсдаа нийлнэ гээд л, нэг хэсэг нь Хятадад үлдэнэ гэж яриад л, хуралдаад л. Тэгээд манай сумынхан хуралдаж байгаад Монгол руу нүүхээр шийдсэн. Монголд ирээд Дорнод аймагт Хөлөнбуйр сум байгуулж суурьшсан. Би анх 2-3 жил Хөлөнбуйр сумын даргаар ажилласан. Дараа нь нэгдэл байгуулагдахад бригадын дарга болсон.

-Таныг МУИС-д олон жил багшилсан гэдгийг мэднэ. Хотод хэзээ ирсэн юм бэ?
-1954 онд юм уу даа. Тэр үед Монгол, Японы харилцаа сайжирсан. Тэгээд МУИС-д япон хэлний багш хэрэгтэй болсон юм билээ. Гэхдээ би эхлээд манж хэлний багшаар ажилласан. Өмнө нь МУИС-д манж хэл зааж байсан, манжийн үед түшмэл явсан өвгөн нас бараад, тэгээд л манж хэл мэддэг гэж намайг дуудсан юм билээ. Дараа нь япон хэл заасан. 1990 он хүртэл МУИС-даа багшилж байгаад тэтгэвэртээ гарсан хүн дээ, би. Энэ хугацаанд МУИС-ийн Манж, Япон хэлний багш нарыг бүгдийг бэлтгэсэн. Миний шавь нар одоо сургуульдаа багшилж байна. Зарим нь архивт ажиллаж байгаа.

-Та ханийнхаа тухай дурсаач. Танай хэдэн хүүхэдтэй вэ?
-Манайх хүү, охин хоёртой. Охин маань ертөнцийн мөнх бусыг үзсэн. Хүү одоо Дорнодод амьдарч байна. 70 нас хүрэх дөхөж байгаа. Энд би зээ нартайгаа байдаг юм. Хань минь надтай цуг баргаас ирсэн. Олон жилийн өмнө бурхан болсон доо.

-Та Япон цэрэгт хариуцлагатай алба хашиж явж. Ямар шагнал хүртсэн бэ?
-Японы цэргийн гавьяаны одонгоор шагнуулсан.

0 commentaires:
Enregistrer un commentaire