lundi 15 février 2016

МАНЛАЙ БААТАР ДАМДИНСҮРЭН



----------------------------------------
Манлайбаатар Дамдинсүрэн
----------------------------------------
17-р зууны 30-д оны үед Халхын Сэцэн хаан аймгийн нутгаас Барга нар нүүдэллэн Хөлөнбүйрт очиж нутаглан шинэ Баргын хошуу гэгдэх болсон ажээ.Тэр хошууны сумын занги Жамсрангийнд Дамдинсүрэн 1871 онд төржээ.Тэрээр Манж, ДИУ-н дарлалаас Монгол түмнээ чөлөөлж баатарлаг гавьяа байгуулсан хэн бүхний мэдэх жинхэнэ Монгол баатар удирдагч байсан билээ.
Нугаршгүй чин зоригт баатарлаг эх оронч Манлайбаатар 1921оны эхээр хятадын гамингийн эрүү шүүлт харгислалд тэргүүнээ гудайлгахгүй босоогоороо нас барсан нь хэн бүхэнд зоригжуулагч жишээ болж байдаг.


----------------------------------------
МАНЛАЙ БААТАР ДАМДИНСҮРЭН НЬ ХЭДЭН ОНД ХААНА ТӨРСӨН БОЛОН ЭЦЭГ ЭХ БА ГЭР БҮЛИЙН БАЙДАЛ...
----------------------------------------
... Хайлаар хотын музейн эрхлэгч байсан Эрхэмбатын 1945 оны 10 -р сарын 5-ны өдрийн хувийн захидалд ....
... Манлай баатар ван Дамдинсүрэн болбоос, Дайчин улсын Бүрэнт засгийн 10 дугаар жилд төржээ. Энэ жилд 75 настай байх юм. Эцгийн нэр Жамсран, сумын занги туслагч ажээ. Эхийн нэр Удвал ах дүү, долоогоос 5 дугаар нь Манлай Баатар юм. Хоёр эгчийн их нь Эрхэмбат миний бие мөн ...
***
Малгайн тодорхойлолт:
/Малгайн өндөр 18см, диаметр 28см, жин 465гр/
Хүрэн чулуун жинстэй дугуй хилэн малгайн зөвхөн шовгор оройн өндөр нь 13см, отогны бөөрөнхий шар чулуун гуурсны нуруун тал нь хавтгай юм. Жинс-гуурсны мөнгөн суурийг шармалдсан эвэр угалзтай байна. Жинсний суурь нь өндөр юм. Жинсний суурины доороос малгайн нарийн оройн 6 тал руу нь хар дэвсгэр дээр өнгийн утсаар эвэр угалз хатгасан 6 хошуу сампин даруулсан байна.
Малгайн олон хуниаст нарийн гозгор оройг улбар шар цоохор торгоор оёжээ. Малгайн ар бүч нь үгүй болсон учир сэлбэн хийх шаардлагатай. Одоо улаан даавуугаар орлуулсан улаан залаатай болно.
Малгайн дугуй дэрэвгэр туурганы дотор талыг цагаан цэнхэр торгоор гадрыг хар хилэнгээр тус тус оёжээ. Малгайн орой саравчны хатуулга тавьж ширж оёсон байна. Малгай ерөнхийдөө нам бөгөөд томовтор юм.
Малгайн отог тогосын нэг нүдэн өдтэй нь олон удаа зэрэг хэргэм хүртэж яваагүй, 1911 оноос эхлэн Монголын үндэсний тусгаар тогтнолын төлөө гадаад дайсантай амь хайргүй удаа дараа байлдаж, тухай бүр ялалт байгуулсан учир Богдын засгийн газраас манлай ван цол хэргэм шагнасан байна. Дамдинсүрэнгийн гавъяа түүх тодорхой тул энд бичих хэрэгцээгүй гэж үзлээ.
Дамдинсүрэн нь Манж ялангуяа хятадын эзлэн түрэмгийлэгчидийн эсрэг эрс шийдэмгий тэмцэгч манай үндэсний баатар байсан юм. Урвагч Бадамдоржийн зохион байгуулснаар 1919 онд Хятадын гамин цэрэг монголын тусгаар Автономт эрхийг устгаж Дамдинсүрэнг баривчлан авч гамингийн шоронд хүндээр тарчилган зовоож байсан учир “дайсны өмнө хэвтээ үхэхгүй хэмээн” шоронд суугаагаар нас барсан юм.
Дамдинсүрэнгийн малгай, гутал, хөөргөн сав, луутай хөх магнаг дээл, сэлэм, буу зэргийг 1924 онд гэр орноос нь судар бичгийн хүрээлэнгээс сурвалжлан музейн анхны дарга Чөтгөр хэмээх Дэндэв эдгээр зүйлийг музейн үзмэрт оруулан авсан байна... Эдүгээ Монголын Үндэсний музейн Богд Хаант Монгол улсын үеийн үзмэрийн танхимд байдаг ажээ.




Share:

0 commentaires:

Enregistrer un commentaire