mardi 16 février 2016

Бүжинлхам бурхан

Бүжинлхам бурхан нь Дээд тэнгэр, доод газар, лус, савдагууд, завсарын дэвжид найман аймаг, буг тэргүүтэн юу л байна, хорлож үйлддэг тэр бүгдийг тоосон товрого болгох билэгдэлтэй.
Бүжинлхам бурханы билэгдэл шинж :
Дүр нь: Цагаан /нисваанисын гэм, хир бүгдийг эс халдаасны шинж билэгдэлтэй/.
Хоёр мутартаа: Хүүхэд барьсан.
Баруун гартаа: Рашаан дүүрэн бумба барьсан эрэгтэй хүүхэдтэй /нялхасыг тэтгэж, өвчин бүгдийг нь амирлуулах, өвчин адаас зайлуулах, тэтгэх тэжээх гэсэн билэгдэлтэй/. Нас, цог учрал, шид бүтээлийг хоцроолгүй аривдуулахын гуу сан болсон бумбыг барьсан.
Зүүн мутартаа: Зэндмэнь эрдэнэ барьсан эмэгтэй хүүхэд суулгасан /эдийн тэнгэр болоод эд эдлэлийн гуу сангийн хурыг буулгахын билэгдэлтэй/.
Баруун сугандаа: Морин хулгана, тулам барьсан байдалтай /бидний юу л хүсэж байна тэр бүгдийн горилыг хангах билэгдэлтэй/
Хоёр хөлний чимэг нь: Төмөр чөдрөөр чимэглэсэн /арга билгийг хослон барилдуулсаны билэгдэлтэй/
Баруун чихэндээ: Алтан арслан дүүлсэн /мам, эм мангас буюу нялхасыг айлгаж цочоодог адууд байдаг. Тэр бүгдийг сүрээр дарахын шинж билэгдэлтэй/
Зүүн чихэндээ: Могойгоор чимсэн /цогнойн дүүлсэн байдалтай, тэр нь уур хилэнг хоцроолгүй хоосон чанарын агаарт арилгах хувийг агуулсан/.
Мөн чихнийхээ хувь хэсэгт: Алтан хонх зүүсэн /бурхан бүгдэд өргөл хүндлэлийг зохиохын шинж агуулгатай/.
Хүйсэндээ: Нар ургасан байдалтай /зовлонгийн далай бүгдийг ширгээх, хатаахын шинж билэгдэлтэй/.
Толгойн оройгоос нь: Саран ургасан байдалтай /нисваанисын гурван хороо, мунхагийн харанхуйг арилгах билэгдэлтэй/.
Мэлмий нь: Бага зэрэг улаандуу эргэлдсэн байдалтай / Энэ бурхан маань амирлангуй бурхан, мөн бага зэргийн хилэнтэй. Энэ дүр байдал нь арван зүгийг болгоож, гурван ертөнцийн амьтан бүгдийг сахин хамгаалж, манаж байх билэгдэлтэй/.
Хоёр хөхнөөс нь: Рашааны сүү үргэлжид буусан байдалтай /бурхан бүгдийг тэжээн тэтгэж амирлуулж байх билэгдэлтэй/.
Бүжинлхам бурханы зүрхэн тарни
Ма Жо Самъяа Жо Рүлү Рүлү
Жо Рүлү Рагмо Машани Завала
Лхамо Яа Дүр Дий Яарүма Занза
Эх сурвалж: www.budda.mn
Share:

0 commentaires:

Enregistrer un commentaire

Translate

hicheel

Blogger templates