mardi 16 février 2016

О.Дашбалбар


О.Дашбалбар гэдэг нэр Монголын ард түмний сэтгэлд үүрд хоногшин үлджээ.Энэ хүний хэлсэн үг ,бичсэн шүлэг, зурсан зураг бүгд л эх орноо хайрласан элгэн түмнээ хайрласан бүтээлүүд байсан юм.Энэ удаад О.Дашбалбар агсны 10 жилийн өмнө бичсэн нийтлэлүүдийг та бүхэнд хүргэж байна.
.
Азийн цээжинд оршдог, буурал түүхийн өлгий, Монгол Улсын нутаг дэвсгэрийн хамгийн баруун захын цэг нь бүдүүвчээр Монгол, Орос, Хятад улсын хилийн уулзварт байгаа Алтай Таван богд уул гэдэг боловч, чухамдаа түүнээс ялимгүй баруун өмнө зүгт 50-иад километрт орших Монгол Алтайн нурууны гадагшаа цүлхийсэн хэсэгт байгаа 3245.6 тоот Мааньт уул юм. Мааньт уул нь хойт өргөрөгийн 48 градус 53 минут, дорнод уртрагийн 87 градус 44 минутад оршино.
* * *
Хамгийн зүүн захын цэг нь Соёлз уул хэмээх боловч чухамдаа Соёлз уулын оройгоос ялимгүй зүүн хойт зүгт 7.1 км-т байгаа Модотой хамрын 1290.0 тоот бөгөөд тэнд босгосон Монгол, Хятадын хилийн 539 дүгээр тэмдэгт юм. Модотой хамар нь хойт өргөрөгийн 46 градус 43 минут, дорнод уртрагийн 119 градус 56 минутад оршдог билээ.
* * *
Хамгийн хойт захын цэг нь Хөвсгөлийн Тэнгис голын эхний Монгол Шарын даваа юм.
Энэ даваан дээр босгосон Монгол-Оросын хилийн 331 дүгээр тэмдэг нь хойт өргөрөгийн 52 градус 09 минут, дорнод уртрагийн 98 градус 58 минутад орших тус орны хамгийн хойт захын цэг билээ.
* * *
Хамгийн өмнөд захын цэг нь Орвог гашууны Бор толгой юм. Энэ толгой дээр Монгол, Хятадын хилийн 258 дугаар тэмдгийг /хойт өргөрөгийн 41 градус 35 минут, дорнод уртрагийн 105 градус 00 минут/ босгожээ.
* * *
Монгол Улсын нийт хилийн эргэн тойрон нь 6161 км, 895 м урт, 1 сая 566 мянга гаруй хавтгай дөрвөлжин километр уулам энэ нутгийг та бид эх орон, газар шороо минь, тусгаар тогтнолын алтан өлгий минь гэж хайрлан хүндэтгэж, хамгаалан амьдарсаар мянга, мянган оныг элээсэн бүлгээ. “Дайсны гутлыг долоож амьдарснаас, нэр төртэй үхсэн нь дээр” гэж үздэг омог бардам овог дээдэс минь бидэнд амь насаараа үлдээж өгсөн Монгол Улсынхаа үндэсний аюулгүй байдлын төлөө төр, ард түмэндээ би улсын Их Хурлын гишүүний хувьд өргөсөн тангараг, үүргийнхээ дагуу хандаж байна.
* * *
-Гадаадынхан юу хүсч байна вэ?
-Газраа түргэн иргэддээ өмчлүүлээсэй гэж…
-Яагаад?
-Ядарсан хүмүүс газраа бидэнд худалдах, өмчлүүлэх, үгүйдээ түрээслүүлэх зам үлдэнэ.
-Монголчууд өөрсдөө юу хүсч байна?
-Газраа түргэн хувьдаа өмчлөх юмсан гэж…
-Яагаад?
-Зарах, үгүйдээ түрээслүүлбэл хэдэн “доллартай” болно.
-Газаргүй болоод иргэд яах вэ?
-Ямар хамаатай юм, өнөөдөр л болж байвал, зуун жил амьдрах биш. “Надаас хойш галав юүлсэн ч хамаагүй” гэж байна.
-Газар бол таны үндсэн хөрөнгө, газраа гадаадынханд барьцаалах, түрээслэх, өмчлүүлэх, худалдах нүгэл үйлдвэл иргэн та “гишгих газаргүй хөл” болно доо...
Share:

0 commentaires:

Enregistrer un commentaire

Translate

hicheel

Blogger templates