dimanche 3 janvier 2016

монгол хэл

                                                                    монгол хэл
Хүн төрөлхтөний хэл бол олон мөчиртэй заан мод гэсэг үг юм. Тэрхүү заан модон дээр одоогоор зургаа долоон мянган мөчир найган ганхаж байгаа бөгөөд нэлээд нь мөдхөн хатаж унана гэж эрдэмтэд үзэж байгаа билээ. Заан модны үндэс нь хэд болохыг тоолсон удаагүй. Гэвч дөрөв таваас хэтрэхгүй биз. Нэг үндэс нь бол монгол хэл мөн. Хэл ярих, хэрэглэх эзнээн алдахаар нэг мөхдөг. Ярих, хэрэглэх эзэн нь өөр хэлэнд урваж эх хэлээ орхихоор тэр нь бас нэг мөхдөг.Ийм л хоёр тавилантай юм. Гурав дахь нь гэвэл олон хэлнийшсэнээс нийлсэн “ холимог хуруга” мэт болсон эрлийз хэл болой. Хэлээ бүрмөсөн мөхөхөөс аварсан нэг аргыг хүн төрөлхтөн бодож олсон нь бичиг үсэг юм. Бичиг үсгээр хөөж, мөхсөн гэгдэх хэлийг ахин судалж бас амилуулж болно. Ер нь хэл мөхөх нь түүгээр ярьж түүнийг хэрэглэдэг үндэстнээс л шалтгаалдаг. Тэгэхээр хэлний эзэн л өөрөө хэлээ хаяхаас өөр үндэстэн хаядаг юм биш билээ. Өөрсдөө амьд атлаа төрөлххэлээрээ ярихаа больж хэлээ мөхөөсөн үндэстэн ч байдаг. Тэр нь хэлээ өөрөө залгичихсантай адил үйлдэл мөн . Хэлээ өөрөө “залгичихсан” үндэстэнгүүд байдаг. Хамгийн ойрхон баримт ярихад “гель” хэлээр ярьдагбайсан францчууд түүнээ орхиж латин болон бусад хэлний үсгээр хольж ярьсаар байгаад франц хэл гэж буй болсноос угийн франц хэл гэж байгаагүй. Харин нөгөөх төрөлх “гель” хэл нь мөхжээ.
Дэлхийн хэлнүүдийн нэгэн өвөг болох монгол хэл тэрхүү “гель” хэл шиг төрөлх эзэндээ “залгигдахвий” гэх сэжиг хорьдугаар зуунд их хүчтэй боллоо.... Өөр хэн монгол хэлийг маань “залгих” билээ....
Монгол улсын Хөдөлмөрийн баатар,доктор Л.Түдэв
Share:

0 commentaires:

Enregistrer un commentaire