Нэгэн газрын зураг үлджээ. 1840-өөд онд Хар тамхины дайн гэж Хятадад болов. Өрнө дахины найман улс Манж Чин улстай наймаа арилжаа хийхийн тулд хийсэн дайн. Тэдний дунд бидний мөнхийн хөрш Оросууд ч байлаа. Эцэж туйлдсан Бээжингээс тэд хүссэн бүхнээ авав.Оросууд харин манж нарын хэрэглэж байсан Монголын газрын зургийг тэр даруйд нь орос хэл рүү орчуулан хэрэглэж эхэлсэн нь энэ. Орос Хятадын завсар орших Халх улс. Бүхий л өртөө, зам, худаг, аян жингийн зам.Манж нар ч газрын зураг бүтээх ухаанаараа европчуудаас дутуугүй байсан төдийгүй бидний нэрийг нь хааяа нэг цухасхан дурддаг Цахарын Хөвөөт цагаан хошууны алдарт математикч Ш.Мянгат энэхүү газрын зургийг хийх ажлыг удирдан хийсэн байдаг.Үнэндээ энэхүү газрын зургийг 1845 онд Орос хэл рүү орчуулж байх үед Өвөр Монгол гэсэн нэр томьёо байсангүй. Цагаан хэрмээр Хятадтай хиллэж, Байгаль нуурт тулсан энэ газар нутгийн хэмжээ багцаагаар 2.7 сая хавтгай дөрвөлжин км нутаг шүү. Өнөөгийн Монгол Улсын 1.5 сая кв км нутгийг хасвал мөн өнөөгийн ӨМӨЗО-ы 1.2 сая хавтгай дөрвөлжин км нутаг үлдэнэ. Ингээд энэхүү газрын зураг бүтээгдсэнээс 66 жилийн дараа Халхын Богд Жавзандамба хутагт 640 жилийн дараа дэлхийн газрын зураг дээр Богд хаант Монгол Улсыг тунхаглан зарлах нь тэр. 1911 оны 12-р сарын 29-ий өдөр морин цагт бүх монголчууд Их хүрээний зүг Амьд бурхан Богд Жавзандамба хутагтын эдүгээ музей болсон Ногоон ордон буюу Шэйравпэлжээлэн хийдийн зүг харж, 11 цаг 40 минутад 3 удаа сөгдөж, 9 удаа мөргөх нь тэр.Энэ үед түүний мэдэлд 2500 орчим сүм хийд, 200 000 орчим лам хувраг, нийт монголчууд 100 хувь хүлээн зөвшөөрч ийн мөргөсөн гэвэл тусгаар тогтнолыг маш нэгдэлтэйгээр тунхаглан зарласан нь энэ.Энэ өдөр идэр есийн хүйтэн тачигнаж, эрчилсэн хуй салхитай, цасаар шуурсан таагүй өдөр байсан ч Богдын ногоон ордноос Богд хааныг төрийн шар ордонд залах ёслол болж, энэхүү түүхэн үйл явдлыг гэрэл зургийн хальсанд буулгахыг оролдсон бүх фото камер ажиллаагүй буюу нэг ч зураг үлдээгүйг бодоход онцгой хүйтэн өдөр байсан ч монголчууд бидэнд тийм баяр жаргалтай өдөр өнөө хир дахиж тохиолдоогүй л байна.Харин энэхүү явдлыг төслүүлсэн нэг уран зургийг одоогоос 3 жилийн өмнө зураач Ц.Батжаргал зурсан билээ.Мөргөж сөгдсөн төдийгөөр амар амгалан тогтсонгүй ээ. Шинэ тулгар Монгол Улсын хамгийн анхны шийдвэрүүдийн нэг бол Баруун хязгаарыг тохинуулах байлаа.Энэ үед большевик хувьсгалын хуй салхи буюу коммунизмийн сүүдэр баруун хойноос хүчтэй нэрвэж байлаа. Энэхүү Ховдын хязгаарыг чөлөөлөх дайн амжилттай дууссаны дараа Горлос, Харчин, Хорчин хошуудад амьдарч байгаа монголчууд Богд хаанд ирж, өөрсдийн учир байдлаа илтгэжээ. Ховдын хязгаарыг чөлөөлсний дараа монголчуудын тусгаар тогтносон улс болсон итгэл үнэмшил туйлын ихээр бадарчээ.Тэд нум сум, цахиур буугаа аван цэрэгт мордоцгоолоо. Хэдийнээс баян тансаг зүүн монголчууд ч маш их мөнгө хөрөнгө хандивлалаа. Ингээд 1913 оны 5-р сард Богд хаан зарлиг гаргав. Гаргах болсон шалтгаан нь ч тов тодорхой. Түмэн газрын их Цагаан хэрмийн таван хаалгаар Богд Хаант Монгол улсын дараа байгуулагдсан Дундад иргэн улс цэрэг хөдөлгөжээ. Харин тэднийг угтуулан нэгдмэл нэгэн хүч болгохоос сэргийлж, Богд хаан зарлиг гаргажээ.Тус зарлигт :"Номхон шударга иргэнийг үл хөндөн, хятад бус манж овгийн түшмэл цэрэгтэй харилцан найрамдахыг чухал болгож, Монголын хязгаарт хүрсний хойно /цагаан хэрэм/ бусад нутгийг тэмцэхгүй, захыг батлан сахиж, харьяат олон монголчуудаа бүрэн бүтэн болготугай..." хэмээн гарчиглажээ.Манай Монголын түүхчид 2012 онд хуралдаж, энэхүү үйл явдлыг "дайн", "байлдаан", "тулалдаан", "мөргөлдөөн", "үймээн" гэж үзэх үү? хэмээн олон талаас нь дүгнэн хэлэлцсэн ч өнөөг хүртэл нэгдмэл нэг ойлголтод хүрч чадаагүй л байна,jeudi 17 août 2017
Home »
» Өвөрмонголоо нэгтгэх шахсан таван замын байлдаан
Өвөрмонголоо нэгтгэх шахсан таван замын байлдаан
Нэгэн газрын зураг үлджээ. 1840-өөд онд Хар тамхины дайн гэж Хятадад болов. Өрнө дахины найман улс Манж Чин улстай наймаа арилжаа хийхийн тулд хийсэн дайн. Тэдний дунд бидний мөнхийн хөрш Оросууд ч байлаа. Эцэж туйлдсан Бээжингээс тэд хүссэн бүхнээ авав.Оросууд харин манж нарын хэрэглэж байсан Монголын газрын зургийг тэр даруйд нь орос хэл рүү орчуулан хэрэглэж эхэлсэн нь энэ. Орос Хятадын завсар орших Халх улс. Бүхий л өртөө, зам, худаг, аян жингийн зам.Манж нар ч газрын зураг бүтээх ухаанаараа европчуудаас дутуугүй байсан төдийгүй бидний нэрийг нь хааяа нэг цухасхан дурддаг Цахарын Хөвөөт цагаан хошууны алдарт математикч Ш.Мянгат энэхүү газрын зургийг хийх ажлыг удирдан хийсэн байдаг.Үнэндээ энэхүү газрын зургийг 1845 онд Орос хэл рүү орчуулж байх үед Өвөр Монгол гэсэн нэр томьёо байсангүй. Цагаан хэрмээр Хятадтай хиллэж, Байгаль нуурт тулсан энэ газар нутгийн хэмжээ багцаагаар 2.7 сая хавтгай дөрвөлжин км нутаг шүү. Өнөөгийн Монгол Улсын 1.5 сая кв км нутгийг хасвал мөн өнөөгийн ӨМӨЗО-ы 1.2 сая хавтгай дөрвөлжин км нутаг үлдэнэ. Ингээд энэхүү газрын зураг бүтээгдсэнээс 66 жилийн дараа Халхын Богд Жавзандамба хутагт 640 жилийн дараа дэлхийн газрын зураг дээр Богд хаант Монгол Улсыг тунхаглан зарлах нь тэр. 1911 оны 12-р сарын 29-ий өдөр морин цагт бүх монголчууд Их хүрээний зүг Амьд бурхан Богд Жавзандамба хутагтын эдүгээ музей болсон Ногоон ордон буюу Шэйравпэлжээлэн хийдийн зүг харж, 11 цаг 40 минутад 3 удаа сөгдөж, 9 удаа мөргөх нь тэр.Энэ үед түүний мэдэлд 2500 орчим сүм хийд, 200 000 орчим лам хувраг, нийт монголчууд 100 хувь хүлээн зөвшөөрч ийн мөргөсөн гэвэл тусгаар тогтнолыг маш нэгдэлтэйгээр тунхаглан зарласан нь энэ.Энэ өдөр идэр есийн хүйтэн тачигнаж, эрчилсэн хуй салхитай, цасаар шуурсан таагүй өдөр байсан ч Богдын ногоон ордноос Богд хааныг төрийн шар ордонд залах ёслол болж, энэхүү түүхэн үйл явдлыг гэрэл зургийн хальсанд буулгахыг оролдсон бүх фото камер ажиллаагүй буюу нэг ч зураг үлдээгүйг бодоход онцгой хүйтэн өдөр байсан ч монголчууд бидэнд тийм баяр жаргалтай өдөр өнөө хир дахиж тохиолдоогүй л байна.Харин энэхүү явдлыг төслүүлсэн нэг уран зургийг одоогоос 3 жилийн өмнө зураач Ц.Батжаргал зурсан билээ.Мөргөж сөгдсөн төдийгөөр амар амгалан тогтсонгүй ээ. Шинэ тулгар Монгол Улсын хамгийн анхны шийдвэрүүдийн нэг бол Баруун хязгаарыг тохинуулах байлаа.Энэ үед большевик хувьсгалын хуй салхи буюу коммунизмийн сүүдэр баруун хойноос хүчтэй нэрвэж байлаа. Энэхүү Ховдын хязгаарыг чөлөөлөх дайн амжилттай дууссаны дараа Горлос, Харчин, Хорчин хошуудад амьдарч байгаа монголчууд Богд хаанд ирж, өөрсдийн учир байдлаа илтгэжээ. Ховдын хязгаарыг чөлөөлсний дараа монголчуудын тусгаар тогтносон улс болсон итгэл үнэмшил туйлын ихээр бадарчээ.Тэд нум сум, цахиур буугаа аван цэрэгт мордоцгоолоо. Хэдийнээс баян тансаг зүүн монголчууд ч маш их мөнгө хөрөнгө хандивлалаа. Ингээд 1913 оны 5-р сард Богд хаан зарлиг гаргав. Гаргах болсон шалтгаан нь ч тов тодорхой. Түмэн газрын их Цагаан хэрмийн таван хаалгаар Богд Хаант Монгол улсын дараа байгуулагдсан Дундад иргэн улс цэрэг хөдөлгөжээ. Харин тэднийг угтуулан нэгдмэл нэгэн хүч болгохоос сэргийлж, Богд хаан зарлиг гаргажээ.Тус зарлигт :"Номхон шударга иргэнийг үл хөндөн, хятад бус манж овгийн түшмэл цэрэгтэй харилцан найрамдахыг чухал болгож, Монголын хязгаарт хүрсний хойно /цагаан хэрэм/ бусад нутгийг тэмцэхгүй, захыг батлан сахиж, харьяат олон монголчуудаа бүрэн бүтэн болготугай..." хэмээн гарчиглажээ.Манай Монголын түүхчид 2012 онд хуралдаж, энэхүү үйл явдлыг "дайн", "байлдаан", "тулалдаан", "мөргөлдөөн", "үймээн" гэж үзэх үү? хэмээн олон талаас нь дүгнэн хэлэлцсэн ч өнөөг хүртэл нэгдмэл нэг ойлголтод хүрч чадаагүй л байна,






0 commentaires:
Enregistrer un commentaire