lundi 15 février 2016

Оросруу зорчих тухай

Оросруу өөрийн машинтайгаа хэрхэн зорчих тухай найзуудийн хүсэлтээр сийрүүллээ.


@Sharavdorj Batbold туршлагаараа нэг сайхан мэдээллийн шинжтэй зүйл бичээд оруулчихаач хө. Нааш цаашаа хэдэн км, яг хаана ямар ямар даатгалаас сонгож алийг нь хийлгэдэг, Байгаль орвол хаахна хавьцаа боломжийн үнэ ханштай ямар амралтын газрууд байдаг, тэнд нь ямар ямар зардлууд гардаг, хоол унд ямар үнэтэй байдаг, Улаан Үдэ орвол үзэж харах хийх юм хэр ихтэй, машины хулгай зэлгий дээрэм тонуул ямар байдлаг гээд нэг сайхан дэлгэрнгүй мэдээлэл оруулаая хө. Олон хүнд хэрэг болно доо??
 УБ-Улаанүүд 600km засмал замтай, Хилээр нэвтрэхэд хэдэн цаг очерлож саатна.
-Хот хооронд гэрэл асааж явна дурэмтэй, хот дотор 9 сарын 1 , 3 сарын 1 хуртэл подфара асаалттай явна. Мен энэ хугацаанд евлийн дугуйгуй бол торгоно
Урд хажуугийн Тэнний хувьд гэвэл 25% аас хэтрэхгүй бараан байх дүрэмтэй. нарны харшил эруул мэндийн эмчийн магадлагаа байгаад, туунийг орчуулж нотиратжуулсан бол узуулээд явж болно. Мен гадаад паспартоо ургэлж жолооны унэмлэхтэйгээ цуг шалгуулах естой. Хэрэв хилийн цаана бэлэн бусаар торгуулсан ба торгуулийг телж барагдуулаагуй бол хил дээр торгуулийг барагдуулж байж гаргадаг
Машин хуний нэр дээр байгаад туунийг итгэмжлэл (#доверенность )нотиратаар батлуулж орчуулгатай бол асуудалгуй, #страховка ( даатгал) заавал хийлгэнэ. Монголын хил дээр хийдэг даатгал нь арай унэтэй байдаг. Тогтмол явдаг хун бол цаана Оросод хийлгэвэл жилийн туршид арай хямд хийлгэдэг.
Нийтлэг анхаарах зуйлс!!! суулд шинэ дурэмд харин хурц ксинон гэрлуудийг торгодог болсон!! Бас урд ноймерний болт улаан цацруулагчтай байх есгуй торгоно. Хот дотор бол явган зорчигчийг гарцаар ЗААВАЛ гаргана , Монгол шигээ аашлаад #ГАЙШНИК харагдвал найдвартай торгуулна! Хурд хэмжих бол тогтмол хийгддэг. Суурин газар 60 аас хэтрэхгуй! Хот хооронд болон хотын захаар цагдаагийн машингуй цагдаа дохивол зогсохгуй явж болно!! Хуурамч цагдаа байх магадлал маш ендер.Цагдаагаас гадна цэргийн ангийн орчмоор эргуулууд зорчигчдын бичиг баримт шалгадаг. Замаас хvн авахаар бол бичиг баримтын зерчилтэй эсэх болон шуудай болон том цvнхтэй тээшийг заавал шалгаж байж суулгаарай! Мансууруулах евс нтр чинь бол жинхэнэ элбэг зеегдеж байдаг. Тээж явсан гээл толгой цустна!!
Машинд байхад илуудэхгуй зуйлс: Цахилгаан бороохой, нулимас асгаруулагч зэрэгийг суудлын доор болон хаалганы хавтсанд еерт ойр баршуулах. Хутга харин дэмий !! Асуудал ууслээ гэхэд хутга узуулвэл танхайчуудын дургуйг улам хургэдэг! Хэрэв галт зэвсэг хэрэглэх зевшеерелтэй бол биеэ хамгаалах шаардлага гарлаа гэхэд хуулийн хурээ нь зевхен таны машин дотор л уйлчилнэ! Цонхоороо хэрэглэнэ гэсэн уг гэхуудээ. Галт звсгийг машинаас буухдаа биедээ авч явах хориотой!! Багажиндаа тавын брустэй хаалгандаа нэг газтай л явдаг байсан. 
Машины хулгайн хувьд эрсдэлтэй машинууд: Лэксус, бэнц жи класс, ланд 100, 200 , гэх мэт л орно. Сэконд хэнд япон машиныг тоохгуй, тэр тусмаа приусыг. Монгол шиг телбертэй зогсоолууд бий асуудалгуй. Арга ядаж л Монгол консулын урд парклаад хоночиж болышд. Хvний нvд тусахаар бvдvvн том алтан гинж бегжее орхиод явбал зохистой ккк
Бинзенний хувьд #Росснефть (шар енгетэй) клонка л сайн байдаг ба 2-3 рублээр унэтэй. Бусад клонка бас найдваргуй октан дээшлуулэгч хэрэглэдэг бvvр дэмий гэсэн vг. Хилээр нэг хvний тээш 36 кг байх естой ба алкаголь 4 литрээс хэтрэхгуй байна. Хэрэв Орос хил дээр тээшний жин хэтэрвэл кг тутамд 4 € торгууль газар дээрээ телне. Сарын турш олон удаа хилээр нэвтэрвэл тээшэнд шинэ зуйл байх есгуй гэж балайтаад байдаг. Тээврийн хэрэгслийн арлын дугаарыг гэрчилгээн дээр бич гэж заримдаа шаарддаг. Зочид буудал ( #гостиница )гэвэл тариф яг л Монгол шиг, консулын буудал арай хямдхан бас найдвартай. Хоолны хувьд буриад бууз гэж гахайны еехтэй дарайсан зузаан гурилтай шелтэй устай  бууз бий , талхтай идвэл зугээр. Хоолны газар Улан-Удэд гэвэл Монгол ресторанууд бий. модерн номадс гэх мэт. Жижиг цайны газар (столовая) гэвэл порц нь унэхээр бага гэдгийг мартаж ул болно ккк, нэг Тефьтель эсвэл котлеть гэж захиалвал тавган дээр ганцхан ширхэг бондогор мах дангаараа ирнэ. Учир нь Оросууд чинь 1,2-р хоол араас нь дисерть хамгийн суулд нь бахугаа уудаг улс шvvдээ, Монгол шиг нэг тавган дээр бvх салат будаа, темсний нухашаа овоолж егеед нэгхэн хоолны унэ нэхдэг газар  байхгуй  Залуучууд бол баар саванд нь орно гэж бодоод хэрэггуйэ, Монголыг гуйцэхгуй ккк. Монголчуудад хамгийн таатай нэг зуйл нь гэвэл автобусны буудал (остановка) бур дээр пивоны мухлагууд бий. Пиво гэдэг юм чинь тэнд еоз еозороо бvдvvн нарийнаараа ереестэй. Яг дэргэд нь жижиг ууттай самар , хатаасан загас, сир, хатаасан давсалсан талх(сухарик) чипснээс даруулвал янзын. Байкалруу Горячинск (188km), Энхалук  170 км, Сухая зэрэг хэд хэдэн салхи багатай элсэн эрэгтэй тохой газрууд байдаг. Улан-Удээс 150-300 орчим км явна гээд тооцход болно. Зам асуудалгуй. Явах замд тосгонуудаар дайрхад бабушка нар наймын хувинтай темс, варены шилтэй сvv , жимснvvд хэдэн янзаар нь хямдхан зарж суудаг. Байкал дээр очход майхнаа бариад хоносон ч болно. Монгол гэр буудлууд ч бий. Нутгийн иргэдээс загас (омуль гэж алдартай загас) авч темс талхтай холиод шарж утаж хуурч элдвээр идэж болно. Амралтын газруудын бодит тарифыг интернэтээс (search: отдых в Байкал) челеетэй авчихаад тооцоогоо бодож болно. 
нэмж хэлэхэд Таны явж буй чиглэлд цагдаа шалгалт хийж эсвэл хурд хэмжиж байвал эсрэг урсгалын буюу таньтай зерж яваа жолооч нар гэрлээ ойр ойрхон шилжуулж хов зеедег амь нэгтэй жолооч нар ккк,  бас харанхуйд хеделгеенд оролцож байхдаа урд яваа машиныхаа чанх ардаас гэрлээ хол дээрээ явах нь бvдvvлэгт тооцогддог. Тэд еерсдее их гэрлээ шилжvvл , толинд гялбаад байна хэмээж аваараа асаан танд хэлэх болно. Дугуй засварууд (#шиномонтаж) нь бvгд дугуйг нехеед давхар #балансировка (обудны сэнс гаргаж тугалга зоох) хийж егдег.
 буу шийдэм бичээд жоохон айлгачихсан уу? Айх зуйл огтхонч байхгуй ээ  юмыг яаж мэдхэв л гэж...
еер гэвэл колонкуудад тугээгч гэж байхгуй, жолооч нар еерсдее кассанд очиж менгее телеед буцаж машин дээрээ ирээд банкаа онгойлгож ногоон кнопка дархад бензин шахагдах болно. Дvvргэхэд эхлээд хангалттай менгее кассанд егчихеед бензинээ хийж дуусчихаад буцаж очоод хариултаа авах жишээнй ккк еертее уйлчилдэг
Answers your: Банкны нэр дээр бол яах билээ лизингтэй бол?
1)banknaasaa itgemjleh awaad batalgaat orchuulgaar orchuulna zarim bank itegmjleh uguhgui ene ter gd bdag yum bn le hotiin bankuud gaigui bhaa. huduunii banknuud mayglaad bdiin bn le 
2) урдаа болон урд хажуу талдаа теньтэй бол торгодог. хажуудаа хар теньтэй гээд маяглах гэвэл өө мэдсэнгүй извини гээд л хажуу талаа хуулаад авчих тэгээд л болоо. Машинаа хил гараад улан-удэд бүртгүүлдэг нэг тийм журам байдаг. гэхдээ зүгээр. зүгээр л гарах үедээ тайван гараад л хил дээр очооод л хил гарах гэж байгаа машинуудаас асуучих. Гэхдээ зарим нэг нь олон янзын аймар аймар юм ярих гэж оролдоно. гэхдээ санаа зоволтгүй
3) bugd busee zuugeed mashinii bukh gerel asuudalgui deerees ni durem zorchoogui bol torgood bhgui.Strahovi buyu daatgal hiilgeh yostoi l gedeg yum hel deer hamgiin baga honog ni 14 honogtoi oiroltsoogoor 2.000cc hodolguurtei tereg 83.000 togrog boldiin hiilgetsen bhad tsagdaa torohgui harin hiilgehgui garval yarij chadval torguuliin huudas bichuulehguigeeer 500 rubel ogood l yavchina daa.Tsagdaa nar ni hel muutai huniig andahgui ikh hemjeenii rubel neheed bdag yum yavj bgaa hunii avyas l medne dee

Ер нь бол Монголчууд хамгийн сайхан газар нутгаа егчдээ гээд л харамсаад, евег дээдсийн минь нутаг миний нутаг юм шvvдээ гэсэн эмээх зуйлгуй зоригтой явхад унэндээ айх асуудал байхгуйдээ. Буряд хумуус их найрсаг, Оросууд бол бvр сайн хумуус
Хэрэгтэй нэгэндээ share хийж түгээгээрэй.  
Б.Шаравдорж

Share:

БАРГА хүмүүсийн нэгнийх нь хүүхэд маршал Чойбалсан

---------------------
Чойбалсан
---------------------

Нэпко хэвлэлийн газраас “ХХ зууны Монголын түүхийг бүтээгчид” хэмээх цуврал намтар гаргаж байна. Батмөнх, Чойбалсан, Дамдинсүрэн, Нацагдорж, Ширэндэв, Бодоо нарын намтрын ном удахгүй хэвлэгдэн гарна. Энэ удаа Баабарын бичсэн “Чойбалсан” хэмээх намтар номын хэсгээс сонирхуулж байна.
*** Барга
Хүрээ хийдээр ирж буцаж байсан БАРГА хүмүүсийн нэгнийх нь хүүхэд маршал Чойбалсан юм. Чойбалсан 1950 онд өөрийн намтраа бичихдээ өөрийнхөө төрсөн эцгийн тухай огт мэдэхгүй гэж их зугтсан байдаг. Тэрээр:
Би эцгийг мэдэхгүй бөгөөд таних ч үгүй. Орос ёсоор хэлбэл би эмэгтэй ард Хорлоогоос хууль бус төрсөн хүү мөн болой. Миний эх бол өөрийн ах, дүү хоёрын хамт амьдарч, ханилсан эргүй, миний бие ба мөн бас гурван хүүхдийн хамт байсан нь миний санаанд байна.
Нутаг усаараа, олон бүгдээрээ мэдэж байсан эцгийгээ Чойбалсан мэдэхгүй байгаа нь худал болов уу. Асуудлын гол нь юундаа гэхээр ялангуяа гучаад оны эхнээс БНМАУ-нутаг дэвсгэрээс гадуур амьдардаг монголчууд төдийгүй хил даван ирж суурьшсан бусад монголчуудыг элдвээр хардан дайсанд тооцож эхэлсэн. Хилийн наана цаана буй буриадуудын эсрэг 1934 оны их хядлага үүний нэг жишээ юм. 1937-38 оны хядлагын үеэр хил даван нүүж ирсэн хасаг, буриад, үзэмчин, барга, цахар нарын эсрэг гаажтай явуулга хийн Японы тагнуулаар зарлаж байлаа.
Тэр дундаа баргуудыг онцгойлон үзэх хэдэн шалтгаан байв. 1911 оны хувьсгал, тусгаар тогтнолын төлөөх их тэмцлийн оройлогчид нь Барга ба Халх байсан. Хайсан гүн, Манлай баатар Дамдинсүрэн нар Баргаас Хүрээнд ирж энэ тэмцлийг голлон толгойлж байв. Богдоос баргуудад газар заан өгсөн нь өнөөгийн Төв аймгийн урд сумд. Тэд “Ээж хад” гэх шүтээнээ авчирч хүртэл байрлуулсан байдаг. Барга нь 1947 онд Маогийн коммунистуудын шийдвэрээр Өвөр Монголтой нэгдсэн болохоос өмнө нь тусдаа нэгж байжээ.
Цаг өөр болж Үндэсний чөлөөлөх хөдөлгөөнд баргуудын байгуулсан гавъяа дайсагнал болж хувирлаа. 1934 онд буриадуудын эсрэг хядлага үйлдээд ирэхээр тэдний нэлээд нь зүүн тийш хил даван Барга руу дүрэвжээ. Гурван улсын хил дамнасан тагнуулын том сүлжээ үүсч хэмээн Лхүмбийн гэх хэргийг томъёолсон билээ. Зүүн Хойд Хятадад япончууд Манж Го хэмээх тоглоомын улс буй болгосноор асуудал бүр хурцадлаа. Япончуудын энэ улсад хятадуудыг ихэд гадуурхан тэдний эсрэг бараг л геноцит явуулж байсан боловч манж угсаатан ба, монгол угсаатныг онцгойлон дэмжих бодлого явуулав. Баргуудад тусгай автоном эрх олгож боловсролын арга хэмжээ явуулсны зэрэгцээ малчдын билчээрийг хамгаалах, татварын хөнгөлөлт үзүүлэх, Японы цэрэгт ижил зиндаагаар алба хаалгах зэргээр харж үзэж байв. Манж Гогийн тухайн үеийн олон нийтэд хандсан зарлал, зурагт хуудас зэргийг харах юм бол япон, хятад, монгол хэлээр бичсэн байдаг. Буриадаас дүрвэж очсон Үржин Гармаев Японы армын генерал хүртэл давшиж байжээ. Ер нь Японы армид цэргийн том тушаалд очсон барга хүн нэг биш бий.
1939 оны Халхын голын тулалдаан нь наанаа өнгөц албан ёсны тайлбараар Барга ба Халхын газар нутгийн маргаанаас үүдэлтэй юм. 1915 оны Хиагтын гэрээнээс эхлэн гадаад монголчууд өөрийн хилийг Халх найман сүм хүртэл гэж үзсээр иржээ. Харин баргууд хилийг Халх голоор гэж Манж Го улс буй болноос хойш үзэх болсон аж. Манж Гогийн төрийн эрхийг үнэн чанартаа гартаа авсан япончууд хилийн асуудлыг шийдэхээр удтал маргасан юм. Хилийн асуудал шийдэх гурван улсын хэлэлцээ 1934 оноос эхлэн хэд хэдэн удаа уулзсаар шийдэлд хүрсэнгүй, явсаар 1939 онд хилийн зөрчил томоохон тулаалдаанд хүрчээ.
Халх голын тулалдаанд үнэндээ БНМАУ-ын хувьсгалт арми Баргын армиттай байлдсан. Орчин үеийн техник зэвсгээр ЗХУ, Япон хоёр байлдсан бол эдгээр армийн хоёр жигүүрт нэг талаас Монголын морьт 6 ба 8 дугаар морьт хороо, нөгөө талаас Баргын нийт зургаан морьт хороо хоорондоо хүчээ үзжээ. Ийм л учраас Барга бол БНМАУ-ын үзэшгүй муу дайсан. Ингэхээр БНМАУ-ын удирдагч нөхөр Чойбалсан яагаад ч барга хүний хүүхэд байж болохгүй нь ойлгомжтой. Чойбалсан өөрийгөө эцгээ огт мэдэхгүй гэж ярьж бичин будилсан нь ийм л учиртай боловуу даа.
Дугар
Чойбалсангийн эцэг нь Жамц гэж барга хүн байсныг түүхч эрдэмтэн Бат-Очир хожим хөтөлбөргүй нотолжээ. Гэхдээ тухайн үедээ үүнийг нутгийнхан бүгдээрээ мэдэж байсан. Хожим Чойбалсан алдаршсан хойно ч Хүрээнийхний сайн мэддэг байсан хов живийн нэг.
Чойбалсан эхээс дөрвүүлээ. Дөрвүүлээ эцэг өөртэй. Мэдээж хэрэг Санбэйсийн хүрээн дээр ирж очиж байсан хүмүүсийн хүүхдүүд. Нутгийн хүмүүсийн яриагаар бол Чойбалсанг төрөхөөс жилийн өмнө Манжуур дахь Дагуур Монголоос Суваргачин отогт цагаачилж ирсэн Жамц гэдэг хүн Хорлоогийнд орж суусан байдаг. Гэтэл отгийнхон болон хошуу тамгын захиргаанаас хэн нь тодорхойгүй тэнүүлчин нутаг оронд шингээлээ хэмээн хэл ам хийн хавчин гадуурхсаар нутаг уснаасаа үнэн хэрэгтээ хөөж явуулжээ. Хорлоо үрээ төрүүлэх цагт тулах түших хүнгүй ядранги байсныг Жамц эргэж ирсэн гэдэг. Хорлоогийн хөдөө гэр нь Санбэйсийн хүрээнээс зүүн урагш 50 орчим км-т Хэрлэнгийн хөвөөнд байх. Хорлоог өргөж тойлж хүүгээ төрүүлжээ. Хэд хоногийн дараа лам залж ариутгал үйлдэн хүүдээ нэр гуйхад өнөөх лам хойморь байсан хэдэн номноос тус бүр нэгийг авч бариулаад ямар нэр өгөхийг асуухад Жамцын зүгээс “Дугар гэсэн нэр байж болох уу” гэжээ. Тэнд байсан хүмүүс ч тус тусын нэрийг хэлжээ. Лам болохоор Төмөржин, Хорлоо болохоор бямба гаригт төрснийг нь бодож Бямба гэсэн гэнэ. Ингээд эцгийнх нь хүссэн Дугар хэмээх нэрийг лам хайрлажээ.
Тэгэсгээд Жамц мөн л нутаг буцсан байдаг. Хүмүүсийн яриагаар Хорлоо авгай онцгой муухай ааштай нэгэн байж. Гэнэт ааш нь хөдөлдөг, удахгүй тайвширч сайхан зантай болох авч эргээд л ааш нь адсага болно. Жамц яваад өгсөн нь Хорлоогийн аашнаас болсон болов уу. Жамц удалгүй нас барсан бололтой. Юу гэвэл эхнэр Гүндэгмаадаа хожим ярихдаа “Намайг багад миний эх нэгэн оршуулгын газар дагуулж очин ихэд уйлж билээ. Тэр миний эцэг байсан бизээ”. Тэр үед оршуулгын газар гэж байсангүй, тэгэхээр хөдөөлүүлсэн газар нь л болов уу даа. Зарим нэгний нотлож буйгаар Хорлоо нэг удаа Дугарыг дагуулан Хонхор хужирт гэдэг газар очин хүүгээрээ хадаг дэвсүүлэн арц хүж уугиулж зул асаан ёслол үйлдсэн гэх. Ингэхээр Чойбалсан төрсөн эцгийгээ юутай ч мэддэг байжээ. Хот хүрээгээр нэг хов жив явж байхад тэрийг дуулаагүй байна гэж үгүй л дээ. Үгүйдээ л нутагт нь: Дагуур гаралтай Жамц чинь/ Дагуулах ханьтай болсон шүү/ Даамай амраг Хорлоо минь/ Сэтгэлээ татах болсон шүү гэсэн дуу гарсан байдаг. Монголчуудын дунд хэн нэгнээ шоолох даажигнах болохоороо дуу зохиодог тархсан уламжлал элбэг бий. Чойбалсан энэ дууг сонсоо ч үгүй, огт мэдэхгүй байв гэж үү? Хожим Чойбалсантай өөртэй нь холбоотой дуу ч хэд хэд зохиогдсон байдаг.
Хорлоо хүүгээ эх барьж авсан эмгэн Дэлгэрэхэд үрчлүүлсэн боловч гурван нас хүрмэгц нь буцаан авч төрсөн дүү Нэрэндээ өргүүлжээ. Магадгүй Дэлгэрэх чавганц нас барсан ч юм уу, эсвэл хүүхэд харах тэнхэлгүй болсон байх. Дугар хар нялхаасаа ийнхүү гурван эхийн гар дамжиж хүн болсон юм. Ээжүүд нь түүнийг 12 настайд нь Санбэйсийн хүрээнд шавилан суулгаж сахил санаавар хүртээн “Чойбалсан” хэмээх сахилын нэр хүртээжээ. Дугарын хүүхэд насны амьдралын зам ийнхүү Хорлоогийн Чойбалсан болсон түүх ийм.
Share:

Хуучин Баргын тухай

--------------------------------------
Хуучин Баргын тухай
--------------------------------------
(Нэг) Хуучин(Чивчин)Баргын гарал үүсэл
* 1.Хуучин Баргын гарал үүсэл
Хуучин Баргын гарал үүсэл Хүннүгийн үеийн Баегү аймагтай нягт холбоотой юм. Хуучин Барга бол Баргужин Буриадын салбар(Эрхэмбат"Барга аймгийн товч түүх"Хайлаар.1945)бөгөөд Баргужин Буриад нь Барга Түмэдийн салбар юм.Барга Түмд нь Ойн иргэдийн олон аймгуудын нэг томоохон аймаг болно.
Манай эрний XII-XIII зууны (1100-1207) үед, Барга Түмэдийн Дайчин ноён Барга баатарын гуравдугаар хүү Хорьдой нь Байгал нуурын өмнө Баргужин төхөмөөр нутаглаж байгаад 1 охин, 11 хүүтэй болж, Барга Буриад эндээс үүссэн (Г.Сумяабаатар"Буриадын угийн бичиг" эмхэтгэл,.Улаанбаатар 1966.66дэх тал)түүхтэй билээ. Баргужин Буриад болон Хуучин Баргын үг хэлний авиа, овог нэр адил тул Хуучин Баргыг Баргужин Буриадын салбар мөн гэж Барга аймагтны товч түүхэнд бичсэн байна.
Түүнээр ч үл барам, Баргужин төхөмд амьдарч байгаа Баргачууд бол Буриадуудтай удам угсаа нэгтэй юм гэж Рашид-Ад-динь "Он тоололын түүвэр" гэдэг номондоо ("Буриад Монгол улсын түүх", Улаан-Үд 1954.49,53,57 дахь тал) бичсэн байна. Эдгээр эрдэмтний бичснийг үзэхэд Хүннүгийн тэрүүн Баргужин гэдэг байсан бөгөөд тэр нь Байгал нуурын орчмын нутгаар нутаглаж байсны улмаас Баргужин төхөм буюу Баргужин гол, Баргужин Буриад, Баргужины Барга гэдэг нэр үүссэн бололтой.
Тухайн үед Баегү Барга гэгч нь нүүдэлчин аймгуудын дотор томоохон аймгийн нэг бөгөөд баян хүчирхэг аймаг байжээ.
XIII-XVII-р зууны үеэс Барга Буриад нар хэд хэдэн улс орноор буюу олон аймаг, муж, хошуудаар тархсан боловч чөм Баегү аймгийн Баргатай зайлашгүй холбоотой гэдгийг дурьдах хэрэгтэй юм.
* 2.Хуучин Баргын хал(овог)
Хуучин Баргын хал(овог)-ын Чивчин, Шарнууд, Эрээхэн, Урианхай, Шарайд, Галзууд (Энэ хоёр овог Хуучин Баргад байхгүй) Хурлаад зэрэг овгууд нь одоогийн Хөлөнбуйрын Хуучин Барга хошуунд байдаг юм.
Тус хошууны дотроо Хайлаар, Мэргэл гэж хоёр том голын нэрээр хувиагдан нутагладаг бөгөөд мөн Шарайд (Шарайд биш Шарнууд болно), Эрээхэн, Хурлаадын гэж овгийнхаа нэрээр нэрлэгдэн хувиарладаг заншилтай(Монгол улсын Шарын голын нүүрсний уурхайд ажилтай Хуучин Барга хошууны хүн Түмэнжаргалын аман ярианаас авав) байжээ. Хуучин Баргын Жилхилэд (жилим-жилмигэг гэдэг), Хөхнүүд, Чивчин гэх мэт овгууд нь Халхын Цэцэн хан аймгийн Халх голын Жүн вангийн хошууны 1918 оны хүн амын тоо бүртгэлийн мэдээн(Улсын Төв Түүхийн Акадэмийн хуучин номын 814)-д бий.
-------------------------
Овгийн талаар
-------------------------
(1) Хурлаад овог бол Онхирад угсааны нэг салбар мөн гэж Японы эрдэмтэн Мураками гэгч "Их дэлхийн түүх"(3-р боть), "Хөх чонын улс" гэдэг номын 177-р талд бичжээ.
(2) Шарнууд овгийн өвөг дээдэс болох Барга Түмд нь Сүнэд аймгуудаасааXII-XIII зууны үед Хөвсгөлийн Дархадад тасарч үлдсэн байна.Энэхүү Шарнууд овог нь Хорь Буриад, Халхын Дорнод Говь аймгийн Алтан ширээ сүмийн Бүржигэ овгийн Шарнууд, Хөвсгөлийн Дархад, Цэцэн вангийн хошуу, Өвөр Монголын Цахар, Харчин, Сүнэд (Сөнөд), Үзэмчин, Барга, Дагуур зэрэг аймаг хошуудаар тархан нутаглаж, одоо хүртэл уламжлагдсаар иржээ.Тус Шарнууд овог нь анх Байгал нуураас өмнө зүгт, Их Шарнууд улс (Онги)гэдэг нутгийн орчмоор нутаглаж байсан гэдгийг Зөвлөлтийн эрдэмтэн С.А.Токаре судалж тогтоожээ. Мөн профессор Б.О.Долгих XVII зууны үед, Онги орчмын хэсэг овгууд Шарнууд гэдэг эртний овог аймгийн нэрээр өөрсдийгөө нэрэлж, төрөл овгуудын бүлэг үүссэн байж болох юм гэж үзжээ.
(3) Чивчин овог
Чивчин овог бол дээр үед Баегү аймгийн дотрох томоохон овгтйн нэг байсан гэж түүхчид бичсэн байдаг. Үүнээс үзэхэд Шарнууд овгийн уг нутаг Байгал нуур Баргужин төхөм мөн бөгөөд Барга Түмэд нь Баргужин аймгийн салбар овог болсноос гадна XIII- XIV зууны үед цаг төрийн байдлаас болж дээр дурьдсан Монголын олон аймаг, хошууд болон бусад орноор тархан нутагласан(С.Бадамхатан"Хөвсгөлийн Дархад ястан"Улаанбаатар1965.63-64дэх тал) нь тодорхой юм. Ер нь Монгол үндэстний овог аймгуудын судалгаан материал ховор бөгөөд тутмаг гэдгийг энд дурьдах нь зүйтэй.
Хойд Жин улсын Тиань Зүн Цэцэн Ухаант хааны анхдугаар(1627)оны үед Солон, Дагуур хоёр аймаг Хармөрөний харьяанд байжээ.
Энх Амгалангийн 32(1692) оны үед Чивчин Барга аймаг нь Чин улсын Монгол 8 хошуунд дагаар орж Солон, Дагуурын хамт Нуун мөрөнд 40 жил амьдран сууршиж, Солон Барга хэмээн нэрлэгдэх болжээ. Гэтэл Найралт төвийн 10(1732) онд 3000 цэрэг бүхий өрхүүд Хөлөнбуйрын нутагт нүүн ирэх үед 275 хүн нь Чивчин Барга байжээ. Хуучин Баргыг Чивчин Барга гэж нэрэлдэг бөгөөд "Чивчин" гэдэг нь овгийн нэр болно.
------------------------------------------------------
(Хоёр) Хуучин Баргын соёл боловсрол, шашин шүтлэг
------------------------------------------------------
Эрт дээр үеэс Хуучин Баргачууд нийт Барга Буриадын нэгэн адил Монгол үндэстний Уйгаржин үсэг бичгийг хэрэглэж байжээ.
Бадруулт төрийн сүүлчийн (1908) жилүүдэд Хуучин Барга хошуунд Бага сургууль нэгийг байгуулсан ба Баргын төв Хайлаар хотын сургуульд цөөн тооны ноёд баячууд, феодалуудын хүүхдүүд хятад, манж бичиг үсэг сурч байв.
1931 оноос хойш хошууны бага сургууль ба Хайлаарын Нэгдүгээр Өндэр Зэргийн Сургуулиудад Уйгаржин монгол үсэг, япон хэл бичиг зааж байв. Зарим цөөн тооны хүмүүс Хятад, Япон улсын сургуулиудад сурч байжээ.
1945 оноос тус хошууны төв ба сумууд Бүрэн дунд ба Бүрэн бус бага сургуультай болж монгол, хятад үсгийг зааж, зарим Бригадад (гацаа) бага сургууль байгуулагджээ.Орчин үед Хуучин Барга хошуунд Хятад, Японд дээд, дунд сургууль төгссөн боловсролтой хүмүүс нилээд бий болсон байна.
** 1. Хуучин Баргын аялага
Хуучин Баргын аялага нь Буриад, Хамниган, Солон, Манж, Өөлд, Барга зэрэг холимог аялагатан болсон бөгөөд Буриад, Барга үгний нэгэн салбар болох тул "С","Ч" хоёр аялагыг (Х),(Ц)-гээр орлуулан хэлдэг байна.Жишээлбэл:
(1)сар-хар
(2)сайн-хайн
(3)сайхан-хайхан
(4)шөнө-хөни
(5)шар-сар(арлын шарыг)
(6)ус-ух(ухуу гэж ярьдаг болно.Энд засав.)
(7)мөс-мөлүү(мүлеү)
(8)цас-цахаа(сахаа)
(9)царай-шарай(сарай)
(10)тэр-тороо гэх мэтээр хэлдэг юм.
** 2. Мөн Ойрад, Буриад, Хоридай нарыг Барга баатар дайчин ноёны гурван хөвгүүн гэдэг бөгөөд Барга, Буриад нь түүний гуравдугаар хүү Хоридой мэхгэнээс гаралтай гэдэг тул тэрхүү удам угсаагаа дагаж Хуучин Баргын зарим үг нь Ойрад (Өөлд) үгтэй адил аялагатай байдаг юм.Жишээлбэл:
(1)Энэ чинь хэн вэ? - Ойтог шинь хэн бэ?
(2)Тэр чинь хэн вэ? - Тороо шинь хэн бэ?
(3)малгай - малха(малги)
(4)толгой-толхо (толги)
(5)маргааш-мангадар(үглие)
(6)нөгөөдөр-нүгээдэр гэх мэт үг нь Хуучин Баргын үгэнд ордог байна.
** 3. Хуучин Баргын ардын дуу
ЗАЙЛАШГҮЙ ИХ ДӨРВӨН ДАЛАЙ
Зайлашгүй дөрвөн далай
Замбулин хорвоо ертөнц
Замбулин хорвоо ертөнцөд
Хэний ч хүүхэд адилхан
Дэрсний дотор дэжгэнэдэг
Дэгдээхий шувуу нь хөөрхий
Дэмий л холдоо өгсөн (Өгөөш)
Хэний ч хүүхэд (дүү нар) адилхан
Хунгуу(Сунгуу) холдоо өгсөн
Хулангийн зулзга нь хөөрхий
Өвгөн залуу бүгдээрээ
Өвчингүйдээ л тунгалаг шүү
Өндөр хөх огторгуй
Униаргүй байвал хайхан(сайхан)
Ухаан ханаа (санаа) хоёр
Уужим л байвал тунгалаг шүү
Улаан нартай ертөнцөд
Зандруулан явах хэрэгтэй
Залуу багахан нахандаа (насандаа)
Завхайрч өнгөрөөвөл харамсалтай ("Баргын аман аялганы үг хэллэгийн материал" Хөх хот1984. 3-6 дахь тал)
ШИЛИЙН ДАВАА

Шилийн даваанд зовсонгүй
Шившин(Чивчин) Баргын унага юм
Ширүүн үгэнд зовоогүй
Сээжний(Цээжний) алаг зүрх минь
Хадны даваанд харьсангүй
Халх нөмөргийн унага юм
Хатуухан үгэнд зовоогүй
Хар алаг зүрх минь
Share:

Баргачуудын тухай архивын зарим мэдээ

---------------------------------------
Баргачуудын тухай архивын зарим мэдээ
---------------------------------------
Баргын Манлайбаатар Жамсрангийн Дамдинсүрэн
1911 оны 12 сарын 29 ны өдөр үндэсээ боддог ихэс түшмэд Богд Жавзандамба /Жибзундамба / ламыг эзэн хаанаар өргөмжилж, тусгаар тогтнолоо дахин тунхагласан даруйдаа олон Монгол туургатнуудыг цуглархыг уриалсан билээ. Нөгөө талаар Монгол туургатны төв болсон тэрхүү төрийг түшиж нэгдэхээ илэрхийлэн олон Монголчууд Богд хаанд ирж нийлсэн буй. Энэхүү хөдөлгөөнд Монголын дорнод хэсэгт оршин суудаг Баргачууд идэвхийлэн оролцсон юм. 
1912 оны 1 сард Баргад бослого гарч Хайлар хотыг чөлөөлсөн байна. Баргын эрх баригч түшмэд хуралдан Богд хаант Монгол улсад нэгдэснээ зарлан Шинэ Баргын Шулуун цагаан хошууны гутгаар сумын занги тогосын отго Жамсрангийн Дамдинсүрэн тэргүүтэй төлөөлөгчид нийслэл Хүрээнд иржээ. 
Ж. Дамдинсүрэн нь Гадаад яамны дэд сайдаар томилогдон ажиллаж Богдын төрд гавьяа байгуулсан тул Манлай баатар цолоор шагнуулаж байжээ. Мөн тэрбээр нутагтаа очин албатаа дагуулан Монгол улсад нүүн ирэхэд Сэцэн хан аймгийн сан бэйс Сансрайдоржийн хошууны нутгийн умард дахь зах Хөвөлзөх зэрэг таван харуулын газрыг олгож Загал уул, Гурван нуураар нутаглуулсан нь Манлай вангийн хошуу болжээ. Нэгэнт Баргачуудын төв бие даасан хошуу байгуулагдсан явдал бусад иргэдийг татах хүч болсон, нөгөөтэйгүүр дагаар ороогүй иргэд самууны хөлд хамрагдан зүдэрсэн тул удаа дараа тус хошуунд дагаар иргэд олширсон билээ. Тэдгээр иргэдийг дагаар орсон асуудлыг тодруулаж болохуйц мэдээг Монгол улсын Үндэсний төв архивын Баргын Манлай вангын хошууны баримтаас тодруулаж болох юм.
Олноо өргөгдсөн Монгол улсын 7 он / 1917 / д шилжин ирж суурьшсан Баргын тухай архивын баримтыг дурдавал : 
Халхын Сэцэн хан аймгийн Манлай вангийн хошуунд Шинээр дагаар орсон Баргачуудын хүсэлтээс:
/Хөлөн Буйрын газрын шинэ шулуун цагаан хошууны дэд зэрэг жинс тогосын отогт Дашнамжил нарын зэрэг олон боолчууд сөгдөж сайд жанжин Манлай баатар чин ван танаа өргөв. Үнэнхүү сэтгэлээн илтгэн гаргаж өргөхийн учир эдүгээ манай уул газар орон Харчин хулгайн самуунд олноороо үйн сарниж зүг бүр нүүцгээсэн нь бидний хэдэн өрхүүд мөн нэгэн адил зугтан нүүж явсаар их өршөөлт сайд жанжин Манлай баатар чин ван таны хошууны нутагт хүрч ирж амьдран тохиносон нь өгүүлэж баршгүй гайхамшигтай ач тус болсон агаад одоо бид нар уул газар орондоо буцах нь огт дур үгүй тул шашин үндсээ эрхэмлэн Богд хааны аврал өршөөлд сүслэн дагаж Манлай баатар чин ванд дуртай үүрд албат болон захирхыг гуйн бичиг өргөв Олноо өргөгдсөний долдугаар он арван сарын шиний долоон .
Мөн өөр нэг өргөх бичигт : 
/ шинэ Барга Хөвөөт шар хошууны тушаалаас байсан түшмэл дэд зэргийн засаг Төрбилэгт эхлэн олон боолчууд сөгдөж сайд жанжин Манлай баатар чин ван танаа өргөв, түмэн үнэнхүү гашуун зовлонд тохиолдсон бид бүхнийг авран нигүүлсэж харьяат хошууны албат болгохыг гуйн мэдүүлхийн учир, манай газрын эрх баригчид болбоос Чин улс мөхсөн тухайд Богд хааны соёлд дагаар орж захирагдсан авч Орос, Хятад, Монголын гэрээ тогтооход тусгаар салж Дундад Иргэн улсын нэгэн муж болж ахуйд дайсан хулгайг арилгамуй хэмээн хэдэн жил болтолоо сүйтгээд уг тогтоосон их хэргийг эвдэж Харчин хулгай лугаа нийлж Чин улсыг дахин мандуулхаар газар орны хот зэргийг эзлэгдүүлсэний дараа харьяат ноён Харчин хулгайд доорд бид нараас үлэмж тооны мөнгө үүний зэрэг татвар авч түгээн өгөх буюу бид бүхнийг сүр хүчээр хураамж агаад мөнхүү дайсан хулгай манай нутагт тус тус сүрэглэн орж хүн алах ба хөрөнгийг дээрэмдэхэд айн цочиж амь ба хөрөнгө малыг хамгаалах арга үгүй болход албаны хүн бидний буу зэвсэгийг булаан авсан хэмээх байтугай харин Төрбилэгт миний бие Харчинаас үйн сарниж тухайд гаргуулах түшмэл Дарамширээр харьяат хамаарсан зангид манай нэгэн хошууны олон бүхүй ядуу зүдүүг оршил үгүй үхэх, амьдрах хамт болон хэмээн олон мэдүүлсэнийг огт хэрэгсэх үгүйгээр үл барам одоо үрээ дагуулсан эхнэр амьдрахыг ирж занги ноёндоо хүрч одоод учрыг гаргаж мэдүүлсэнд чиний амьдрах ба өлбөрөн үхье хэмээн хүсэж явуулсныг үзвэл одоо манай олон асрах нигүүлсэх үгүй дайсны өмнө нүднээ үзсээр орхиж өөрөө зайлан зугтаж явсан тул үүнээс гунин бид бүхэн айн цочиж үйн сарнин нүүж явтал сайд жанжин Манлай баатар чин ван таны сүр алдар гүн өршөөлд хүрч ирээд амьдарсан нь түмэнтэй умартах үгүй бөгөөд манай газар орон хэдүй амар тайван боловч газар орны эрх баригчид болбоос тогтоосон эх хэргийн эвдэх буюу хөдлөх бүр халдан зовох үржин сүйтгэх нь тийм ч элбэрэл журам үгүйн туйлд хүрсэн агаад одоо бидний олон болбоос амьдарсан өршөөлд жанжин ач түгээлийг умартан ийнхүү өршөөл журам үгүй жанжинд дахин захирагдаж осол зовлонд унаж эгнэгт чадах үгүй түмэн үнэн учрыг товчийн төдий гаргаж өршөөл олдовч сайд жанжин Манлай баатар чин ван танаа өргөн мэдүүлсэн гал ослын зовлонд тохиолдсон бид бүхнийг нигүүлсэн өршөөж харьяат хошуунд багтаан авч үүрд албат боол болгон захирч амар тайван аж төрүүлэн хөмүүжүүлэхийг мэдүүлэж батлан өргөв. Улаагчин могой жил есөн сарын хорин таван 1917 он ./ 
Ийнхүү тэдгээр хүсэлт гаргасан иргэд Манлай вангийн хошуунд орох болсон ба эдүгээ Монгол улс Монгол туургатны төв болж ертөнцөд аж төрж буй энэхүү үндэстний бахархал болон оршимуй.
Монгол бичгээс сийрүүлэн бичсэн : Т. Билэгсайхан / Лавлагаа мэдээлэл судалгааны төв /
Share:

Бархан баабай / Бархан уула / домог

----------------------------------------
Бархан баабай
----------------------------------------
Баргажан гол ехэ мүргэлтэй газар.Түбэдэй hомоор хадаа,Буряад,Монгол оронуудта зургаан үндэр сабдагууд бии. Бархан тэдэнэй нэгэниинь болодог. Энэ уулын үндэртэ гараhан хүн, ямар бэ даа ондоо хүсэтэй боложо, бурхантай нэгэн болодог юм.
Дэлхэйдэ бэеэ зүб абажа ябаhан хүн хабсагайда hиилүүлээд байhан Буда бурханай томо гэгшын зураг хараха шадалтай юм гэлсэгшэ. Буряад зоной домогоор Хашар Сагаан Ноен, Баргажан дайдын эзэн эндэ hуудаг юм. Хари холо ябахадаа Бархан баабай, Баргажан эжы хоерни харалсыт гэжэ шүтэн мүргэхэдэ hайн.Мүноо уулын хормойдо субарга hайханаар холоhоо хүнэй нюдэ хужарлуулан харагдадаг.Субаргада эдеэ хоол мүнгэ табижа гороолдог...


Бархан уула / домог /

Бархан Уула хадаа Баргажанай аймагта оршодог. Энэ тахилгата хадада гансашье Баргажан хурамхаанай зон шүтэдэг бэшэ бүхы буряад-монголнуудай тахилгата уула гэхэдэ болохо. Бархан Уулын эзэн Бархан Баабай гэлсэдэг.
Урдын түүхэ домог соо иигэжэ хэлэгдэдэг. Энэ баргажанай нютагта баргад угай Бархан гэжэ ехэ бүхэ барилдааша байһан юм. Багжагар бүдүүн томо бэетэй, хүсэ шадалынь хэлэшэгүй. Тэрэ сагта нүуүэлшэ монгол-буряад арадай дунда бүхэ барилдааагаар ехэмүрысөөнүнгэргэгдэдэг байгаа.
Нэгэтэ буряад арадуудай барилдаанай мүрысөөн болохо дүтэлбэ. Бүхы нютагаар ябажа, бүхэнуудые шэлэн абажа барилдаанда бэлдээн боложо байба ха. Бүдүүн багжагар Барханиие барилдахыень дурадхаба. Бархан бүхэ энэ барилдаанда хабаадахагүйб гэжэзүбшөлөө үгэбэгүй. Тиихэдэнь, барилдаа эмхидхэгшэд Барханиие архи-хорзоор хүндэлжэ, арга мэхэдэй оруулжа барилдуулха болгобо.
Барилдаха саг тулажа, зүүн баруун тээһээ хүн зон сугларжа, амба сарта адли багжагар бухэнүүд бэеэ һорижо, барилдахаар бэлэн болон сугларна. Барилдааншье захалба. Хойно хойноһоо бүхэнүүдэй бар хүсэтэйнь илгаржа шалгаржа байба ха.
Бархан бухын барилдаха саг тулажа, зоной дүхэриг соо гараба. Бархан бүхэтэй барилдахаа монголһоо ерэһэн амбан сар шэнги баатар гаража ерэбэ. Барилдааншьеэхилжэ, ана мана тулалдаан болобо. Бархан бүхэ тулалдажа байһан баатарайнгаа хүлыень булга мушхажархиба. Тиихэдэнь монголнууд: - "Басаганаймнай хүлыень булга мушхажархиба" - гэлдэн халаг хухы табиба. Бархан бүхэ басаган хүнтэй барилдажа байһанаа ойлгобо.
Зай, яаха гээшэб, Бархан бүхэ эхэнэр хүнтэй барилдаад хүлыень гэмтэйгээб гэжэойлгоходоо түргэн тэрьелхэ гэжэ бодобо. Тэрьелжэ өөрынгөөнютаг ерээд, үндэр томо хада дээрэ гараба. Монголой хаашуул олон түмэн сэрэгшэдые хойноһоонь эльгээжэ, Барханиие түргэн барижа асархыень захирба. Үндэр хада дээрэ гараад байһан Бархан бүхэ томо шулуунуудые абажа хойно хойноһоо мухарюулба. Монголой сэрэгшэд энэ бүхые барижа ядахадаа юушье үгы бусаха баатай болобо. Тэрэ гэһэн сагһаа хойшо олон жэл үнгэрбэ. Бархан бүхэ үндэр хада дээрээ мүнхэрэн үлэбэ.һүүлдэнь хүхэ мүнхэтэнгэридэ дэгдэһэн юм гэлсэдэг. Бархан уулын эзэн болон мунхэрөөд, түрэл һайхан Баргажан нютагаа, бүхы буряад-монгол угсаатанаа хаража хамгаалжа һуудаг гэлсэдэг. Иимэ буряад арадай нангин шүтөөнэй газарнууд олон.
Буряад арад хадаа хаанашье нютагжажа ажалша бэрхээрээ, нангин һайханаар байгаалидаа хандажа ябаһанаа мүнөөхүрэтэр дамжуулжа шадаа. Уг изагуураймнай шүтөөн, буряад хэлэн, түүхэ саашаа мартагдахагүй байха гэжэ найдабди


Share:

Баргуд хэмээх хүчирхэг аймаг

...Барга нарын эртний өвөг дээдэс нь ХIII зуунаас урьд Байгал далайн тэндэх Баргажин төхөм гэдэг газар нутаглаж байсан Баргуд хэмээх хүчирхэг аймаг болно...




Share:

БАРГА, БУРЯАД ЗОН ТУХАЙ



----------------------------------------
“АЛТАН УРАГАЙ НАГАСАНУУД” БАРГА, БУРЯАД ЗОН ТУХАЙ
----------------------------------------
Зүүн тээһээнь: барга гарбалтай Лхамжав Гомбо - эбээн тэдхэгшэ, архитектор Адьяа - угай бэшэгые бүтээгшэ
Зүүн тээһээнь: барга гарбалтай Лхамжав Гомбо - эбээн тэдхэгшэ, архитектор Адьяа - угай бэшэгые бүтээгшэ
2015 оной зун барга яһатан Буряад орондо сугларжа, өөһэдынгөө наада эмхидхэхэнь гэһэн һонин дуулдаа һэн. “Барга-буряадай угай бэшэгэй” редактор, шэнжэлэгшэ Той Галсан гэгшэтэй хөөрэлдөө дурадханабди.
Буряадай соёлой яаманай мэдээсэлэй түбые хүтэлбэрилэгшэ Жанна Дымчиковагай ажалай таһалга соо ороходом, хана дээрэнь Барга-буряадай угай һарбаалжан үлгөөтэй байба. Тэрээгээрынь юундэ һонирхообши гэхэдэ, хэдэн жэлэй урда тээ Үбэр-Монголой Хүлэн-Буирта ажаһуудаг барга угсаатан тухай дамжуулга бэлдэһэн, Баргажан-Түхэмһөө гарбалтайень, хэлэ яряанайнгаашье талаар олон адлирхуу зүйлнүүдтэй байһыень, гадна заримашуулайнь Хориин 11 эсэгын буряадуудтай адли угтайень мэдэгдээ һэн. Тиигэжэ уг унгияа мүшхэн гэһээ, “баргабди” гэжэ өөрыгөө нэрлэдэг үнөөхи зоншье, мүн буряад бидэшье нэгэл элинсэгүүдтэй байшаһамнай гайхал бэшэ. Харин юундэ мүнөө хүрэтэрөө баргашуул буряад байһанаа юм гү, али буряадууд баргашуулһаа гараһанаа гү зүбшөөдэг, мэдэрдэггүй зон гээшэбибди?
2015 оной зун барга яһатан Буряад орондо сугларжа, өөһэдынгөө наада эмхидхэхэнь гэһэн һонин дуулдаа һэн. Гэхэ зуура “Алтарганада” юундэ хабааданагүй гээшэб, али урилга ошодоггүй юм гү? Юрэдөө, асуудал олон. Тэдээниие шиидхэхэ шадалтай, эрхэтэй хүнүүд шиидхэг лэ гэжэ уряалаад, “Барга-буряадай угай бэшэгэй” редактор, шэнжэлэгшэ Той Галсан гэгшэтэй хөөрэлдөө дурадханабди.
2010 ондо Улаан-Баатарта “Алтарганын” “задарха” үеэр Буряадай соёлой министерствын мэдээсэлэй түбэй захирал Жанна Дымчикова тэрэ хүнтэй уулзажа хөөрэлдэһэн байба. “Улаан-Баатар” дээдэ һургуулиин Монгол шудалалгын хүреэлэнэй мэргэжэлтэн, Буряадай түүхэ шэнжэлэгшэ, 10-аад ном зохёоһон Той Галсан гуай Дорнод аймагай Баян-Уулада түрэһэн намтартай. Харин анханайнгаа гарбалаар Агын Һүдэнтэ нютагай болоно ха. “Профессор Цыбен Жамцаранотой түрэлэй һэльбээтэйбди”, — гээд, өөрөө тэмдэглэнэ.
- Энэ угай бэшэг хэнэй үүсхэлээр бүридхэгдэбэ гээшэб?
- Барга, буряадуудай угай бэшэг Дунда-Гоби аймагай харьяата архитектор Адьяа гэжэ хүн өөрөө һанаашалжа, һэдэжэ хээ. Энэ хадаа “Алтаргана-2010” нааданда буряад, барга зондо бариһан нилээн томо бэлэг болоо бшуу. Монгол Уласай 3-дахи Президент Намбарын Энхбаяр гуай энэ угай бэшэг бэдэрээд, ехэ талархажа, хүлеэжэ абаа һэн. “Нагаса талаараа буряад хүн гээшэб”, — гэжэ үгэ хэлээ. Тэрэ үгэнь Монголой түб хэблэл “Зууны мэдээ” сониндо хэблэгдээ һэн. Энэ угай бэшэгэй редактор боложо, би, гол түлэб, Хориин 11 эсэгын түлөөлэгшэдые, мүн тэдээн сооһоо оруулхаар зонииень энэ бэшэгтэ оруулха талаар үүсхэл гаргаа һэм даа. Жэшээлбэл, шарайд угтанһаа Цыбен Жамцараное XX зуун жэлэй эгээл эрхим “соёмбые гиигүүлэгшэ” гээшэ гэжэ оруулааб. XX зуун жэлэй Монголой түрүү эхэнэр Дарима гуайе (Бата-Мүнхэ даргын һамган) оруулһан байнаб.
- Түүхын хэмжээгээр бодоходо, эдэ зомнай һая ажаһууһан болоно гээшэ ааб даа. Эртэ үеын талаар шэнжэлгэ хэхэдэ, хүшэр байгаа ёһотой.
- Барга, буряад угсаатанай эртэ үень онсо анхарал татана. Тэрээн тухай Адьяа архитектор бэшэхэдээ, Түүрэгэй хаанта уласай ноёрхолой үеын ехэ хаан Куль-Тегинэй бэшэгтэ гарадаг “барга” гэгшэд манай галабай ҮII зуунһаа эхи абана гэжэ тэмдэглэнэ. “Сударай чуулган”, “Нюуса тобшо” мэтын Монголой сурбалжа бэшэгүүдые ашаглажа хэһэн зүйлнүүдшье баһа бии. Чингис хаанһаа урагша Барга хүрэтэр 600 жэлэй туршада болоһон үйлэ хэрэгүүдые нарибшалан шудалха ябадал шэнжэлхы ухаанай урда зайлашагүй байха ёһотой юм. Энээндэ түүхэшэд анхаралаа хандуулна бэзэ...
- Энэ угай бэшэг арад зон хэр зэргэ хүлеэжэ абаба гээшэб?
- Ехэ һонирхоо. Монгол угсаатанай эб нэгэдэлые түүхын талаһаа сурбалжалжа гаргаһан бүтээл болоо. Барга шудалалгын холбоо, Буряад шудалалгын академи мэтын байгууламжанууд хүсөө нэгэдхэжэ бүтээгээл даа. “Алтан урагай нагасанууд” гэжэ нэрэ бидэ өөһэдөө һанажа үгөөбди. Эртэ үеһөө борджигин-монголшуудые үүсхэхэ, тэдээниие дэбшүүлхэ, хүгжөөхэ үйлэ хэрэгтэ Хори 11 эсэгэ, барга угсаатан онсо үүргэ гүйсэдхэһэн гэжэ эндэ гарадаг. Энэ заршамые баримталжа, “Алтан урагай нагасанууд” гэжэ нэрэ хабсаруулаабди.
- Энэ ажал үргэлжэлүүлхэ һанаан байна гү?
- Энээниие үргэлжэлүүлхэ тухай янза бүриин һанамжа ерэжэл байна. Жэшээлбэл, шарайдууд өөһэдынгөө талаар хэе гэнэ. Хүбдүүд зон өөһэдынгөө угай бэшэг иигэжэ хээд, хоймортоо тахижа байя гэлсэнэ. Хоймортоо үлгөөд, хүүгэдэйнгээ ухаа орохо сагһаа хойшо энээниие харуулжа байбал: “Өө, манайхиншни тиимэ хүнһөө гараһан ха юмбибди, 6-дахи үедэнь тэрэ байгаа, 10-дахи үень би байнаб”, — гэхэ мэтэ юумэ мэдэхэ болоно ха юм даа. Нүгөө талаар, заабол тиимэ зондоо адли байха гэжэ оролдохо болоно. “Гэрэйнгээ хойморто залахада зүйтэй!” — гэжэ Намбарын Энхбаярай хэлэхэдэ, би ехэ һайшаажа, дэмжэжэ байгаа һэмби.
- Энэ угай бэшэгтэ дутуу юумэн юун байна бэ?
- Дутуу юумэн гэхэдэ, 11 эсэгын түрүүшүүлые һунгажа, эндээ оруулаадүй байнабди. Саг дутаа. Үшөө тиихэдэ бүри эртын асуудалнуудаар шэнжэлгэ бүрин хэгдээдүй. Чингис хаанһаа урагша үе һайнаар шудалагдаха ёһотой. Энэ шэглэлээр хүдэлжэ байһан хүнүүд биил даа.
- Энэ ажал хэһэн хүн тухай хөөрэжэ үгэгты.
- Адьяа архитекторые би һайн танихагүй байгааб. Гэбэшье мүнөө Эрдэнэт хотодо бурхан багшын асари томо дүрэ бүтээхэ хэрэг ударидажа байна гэжэ мэдэнэб. Минии һанахада, Монголой мэдээжэ архитекторнүүдэй нэгэн. Урдань танихагүй байгаад, энэ угай бэшэгэй редактор болоһоор лэ, танил болообди. Халха-монгол хүн. Дунда-Гоби аймагһаа гарбалтай.
- Теэд халха-монгол аад, яагаад энээгээр һонирхоо гээшэб?
- Алибаа асуудалай һонирхол татаха саг гэжэ байдаг. Тиигэжэ барга, буряад зон тухай Адьяаш бэшэ һаа, ондоо хэн нэгэн заабол энэл сагта хэхэ ёһотой, ушартай байгаал ха. “Нюуса тобшын” хэмжээндэ угай бэшэг толилуулһан, хэблэһэн зон биил даа. Барга, буряад-монголшуудай уг борджигин болотор гүнзэгырүүлжэ хэгдэһээрынь олзуурхажа байнаб.
- Энэ угай бэшэгтэ барга, буряад зоной түрүүшүүлые оруулаадүй байнабди гэжэ хэлэнэт. Хэниие мүнөө нэрлэхэ байнабта?
- XX зуун жэлдэ шэнжэлхы ухаанда аргагүй ехэ нээлтэ хэһэн Шагжа багша гэжэ байгаа. Хүндэ ямбадаа хүртэжэ үрдингүй наһа бараһан. Соёл урлалай һалбарида Монголой арадай зүжэгшэн Дэмбэрэлэй Жаргалсайханиие, улас түрын һалбарида Санжаасүрэнэй Зоригые нэрлэхэ ушартайбди. Мүнөөшье өөһэд өөһэдынгөө һалбарида ажалаа хээд лэ ябадаг бэрхэ, түрүү гэгдэхэ зон биил даа.
- Зай, һайнта даа. Баяр хүргэнэбди. Буян ехэтэ энэ ажалдатнай амжалта хүсэнэбди.
Энэ угай бэшэгэй хэблэгдэһэниинь барга, буряад зоной нэгэдэн нягтарха талаар түрүүшын алхам болобо гэжэ тоолоё. Гэбэшье энэ үйлэ хэрэг үлүү ехээр түргэдүүлэлтэй юм гү, али үгы гү? Энэ асуудалда хурса бодолтой, хурдан ухаатай түрүүшүүлнай өөһэдын харюу үгүүжэг. Харин нэгэл юумэ нэмэлтэй: “эбтэй шаазгай элеэ бариха” гэжэ дэмыдэ хэлэгдээгүй үгэ байхал даа.
P.S. 2012 оной намар Монголһоо гашуудалтай мэдээсэл дуулдаһан байна. Маанадтай уулзажа хөөрэлдэһэн “Улаанбаатар” дээд сургуулиин Монгол судлалын түбэй судлаач-багша Той Галсан аха бурхан болоо гэжэ.
Багшалхынгаа хажууда Той Галсан буряадуудай түүхэдэ хабаатай хэды ехэ ажал хэһэн байна: 1998 ондо “Хорь буриадын домгийн түүхэн үндэс” сэдэбээр хэлэ бэшэгэй ухаанай дэд докторын зэрэг хамгаалаа, “Хорь буриадын домгийн түүхэн үндэс”, “Буриадын шилдэг ерөөл, амрагийн дуу”, “Баавай нар”, “Цагаан морин жил бид хоёр”, “Илиада-д нэвтрэх жим” гээд яруу найрагай, эрдэм шэнжэлгээнэй, судалгаанай 20 гаран ном бэшэжэ олон түмэнэй хүртээл болгооһон эрдэмтэн хүн байһан юм. 2010 ондо Улаанбаатарта үнгэрһэн “Алтарганын” найрай нээлтын баярай сценари баһал Т. Галсан бэшэһэн байха.
Автор: Д. Болотов

Share:

Translate

hicheel

Blogger templates