lundi 15 février 2016

Барга Монгол


Share:

Монгол голомтоо гэсэн баргын ард түмний тэмцэл, хувь заяа,

----------------------------------------
***Монгол голомтоо гэсэн баргын ард түмний тэмцэл, хувь заяа,
----------------------------------------
Эртний баатарлаг түүхтэй монгол аймгуудын нэг нь барга юм. Тэдний тухай эртний Хятадын сурвалж бичигт тэмдэглэж, баргууд VIVII зуунд Орхон, Туул, Хэрлэн голоор нүүдэллэн Хөлөнбуйрын баруун хөвөөгөөр суурьшиж, XIXII зууны үед Байгаль нуурын зүүн бие Баргажин төхөмөөр нутаглаж байсан тухай судлаачид бичсэн байдаг. Эзэн Чингис хааны үед баргууд бусад монгол аймгуудын нэгэн адил Их Монгол Улсыг бүрдүүлж, Чингис хааны Хар тугийн дор өрнө, дорныг довтолж явсан бол XV зууны үед дөрвөн Ойрадын бүрэлдэхүүнд байгаад ойрадуудыг өрнө зүг нүүдэллэхэд зүүн Монголын мэдэлд орсон ажээ.
Монголын нууц товчоонд тэмдэглэснээр VII зууны үед Баргажин аймгийг Баргудай мэргэн захирч байсан бөгөөд түүний охин Баргужин гуагаас төрсөн Алунгуагийн эв эеийг хичээж явах тухай сургаал монголчуудын дунд алдаршсан юм. XVI-XVII зууны үед Хаант Орос улс газар нутгаа тэлэх үүднээс нутгийн уугуул иргэдийг буу зэвсгийн хүчээр айлган сүрдүүлж, алж устган байх дор баргууд Байгаль далай, Баргажин төхөм нутгаа орхин, ил язгуур шашин шүтлэг нэгтэй Халх Монголдоо нийлж, Сэцэн хан аймгийн бэйс Жанчивдорж, бэйл Ванчин, ван Доржжан, засаг Шагдаржавын зэрэг хэдэн хошуунд нутаглаж байгаад Найралт төвийн 12-р (1734) онд Манжийн хаанд өргөн мэдүүлснээр Хөлөнбуйрт нүүдэллэн ирж, Шинэ барга хэмээн нэрлэгдэх болсон ажээ.
1911 оны эцсээр монголчууд Манжийн ноёрхлыг түлхэн унагаж, төрийн тусгаар тогтнолоо зарлан, мөн оны өвлийн дунд сарын шинийн 9-нд (1911.12.29) VIII дүрийн Жавзандамбыг шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж, тусгаар Монгол Улсаа тунхагласнаас 15 хоногийн дараа Хөлөнбуйрт үндэсний эрх чөлөөний бослого гарч, Манж Хятадын дарлалаас ангижирсан төдийгүй баргын ноёд хуралдан, Монгол Улсдаа дагаар нэгдэхээр шийдвэрлэж, бүгдийн дарга Шинпү энэхүү тэмцлийг манлайлагчдын нэг суман занги Ж.Дамдинсүрэнг зургаан нөхрийн хамт Нийслэл Хүрээнд томилон, дагаар нэгдэх албан бичгийг өгч явуулсан байдаг.
Богд хаан энэхүү өргөх бич гийг хүлээн авч Хөлөнбуй рын газар Монгол Улсад дагаар орох хүсэлтийг ёсоор болгон Бүгдийн дарга Шинпүг Хөлөнбуйрын газрыг Ерөнхийлэн захирах сайдаар томилж бэйсийн зэргээр шагнан, Ерөнхийлөн захирах сайдын яамны тамгын газар болон зүүн, баруун этгээдэд хоёр хэлтэс байгуулан Хөлөнбуйрын газрыг эрхлэн захирахыг даалгажээ. Ийнхүү Монгол Улсдаа газар нутаг, хүн ард, сүм хийдээр нэгдэн дагаар орсон монгол угсаатан бол зөвхөн баргууд л байсан. Богд хаан сумын занги Дамдинсүрэнг тогосын отго, улсад туслагч гүнгийн зэргээр шагнаж Гадаад яамны дэд сайдаар томилсон байдаг.
Түүнийг дагалдан ирсэн Бүрэнбадарт, Лувсанжамба, Пунцаг, Гайхасу, Дамдинсүрэн, Жанхар нарыг дөтгөөр, тавдугаар зэргийн жинсээр мөн шагнасан. 1912 онд Баруун хязгаар, Ховд хотыг Манжийн амбанаас чөлөөлөх байлдааныг Дамдинсүрэн удирдан ялалтад хүргэж, баргын цэрэг эрс гарамгай гавьяа байгуулсныг хөхиүлэн Богд хааны зарлигаар Дамдинсүрэнд үе улиран зал – гамжлах засаг төрийн бэйл, хоёр нүдэт тогосын отго, цэргийн жанжин, Манлайбаатар цол, баргын Сэргэлэнд Идтэй баатар, Пунцагт Шаламгай баатар, Минпүүд Мэргэн баатар, Доржпаламд Зоригт баатар, Гэлэнгүнжид Хавтай баатар цол шагнаж, бүгдэд тэр гүүн зэргийн жинс хадга луулсан ажээ.
1913 оны Өвөрмонголыг чөлөөлөх таван замын байлдаанд Манлайбаатар Ж.Дамдинсүрэнгийн удирд ла гаар баргын олон арван шилдэг эрчүүд эр зориг, ид хаваа гайхуулан тулалдсаныг түүхэн баримтууд гэрчилж байна. Б.Цэнд гүн удаа дараагийн байлдаанд онц хүчин зүтгэсэн тул 1914 онд Богд хааны зарлигаар Бодлогот баатар цолоор шагнуулсан нь баргаас төрсөн зургаа дахь баатар юм.
Тэрбээр 1917 онд Гадаад яамны дэд сайдаар ажиллаж байхдаа Монголын нууц товчоог ханз хэлнээс монгол хэлнээ анх удаа хөрвүүлсэн билээ. Таван замын байлдаанд баргын цэрэг эрсээс Пунцагдаш, Минхүй, Эрхэмчулуун, Гэмпил – дорж, Хаянхярваа зэрэг хүмүүс баатарлаг байлдаж, Богд хааны зарлигаар Хичээнгүй баатар цолоор шагнуулжээ. Йинхүү 1912 оны Ховдын байлдаан, 1913 оны Таван замын байлдаанд барга цэргүүд бусдаас онц баатарлаг байлдаж, нэг цэргийн жанжин, 10 гаруй баатар төрсөн байна.
Энэ баатруудын үр сад, хойч үеийнхэн Монгол Улсынхаа Дорнод аймгийн Гурванзагал, Хөлөнбуйр, Төв аймгийн Баян, Сэргэлэн сум, Улаанбаатар хот болон бусад аймаг, хотуудад аж төрөн амьдарч байна. Барга угсаатны амьдрал, хувь заяанд хүчтэй нөлөөлсөн нэгэн үйл явдал бол 1914 оны наймдугаар сараас 1915 оны тавдугаар сарын 25-нд явагдсан Хиагтын Монгол, Орос, Хятад гурван улсын гэрээ юм.
Манлайбаатар Ж.Дамдинсүрэн Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж монгол үндэстний нэгдмэл нэгэн гэр улс байх байр суурин дээр тууштай зогсож байлаа. Энэ байр суурийг Орос, Хятадын төлөөлөгчид шүүмжлэн, хэлэлцээрээс татахыг олон удаа тулган шаардсан учир Монгол Улсын Засгийн газар арга буюу Дамдинсүрэнг хэлэлцээрийн дундуур гэдрэг татсан нь монголын төлөөлөгчдийн байр суурь эрс сулрахад хүргэсэн юм.
Хэлэлцээрийн эцэст Монгол автономит улс болж, Барга монголыг нь салган Хятадын Хар мөрөн мужид хамааруулах болсон. Орос, Хятадын харгис бодлогын золиос болж байгаагаа ухаарсан баргууд 1916, 1917 онуудад хоёр удаа томоохон нүүдэл хийж, Монгол Улсынхаа гал голомтод багтан суурьшсан нь одоогийн Дорнод аймгийн Гурванзагал, Төв аймгийн Авдарбаян сумын баргууд болно.
1920-иод дундуур МАХНын шийдвэрээр Баргатай нууц хэлэлцээр байгуулж, Баргын хувьсгалч Мэрсээ, Буяндэлгэр, бэйс Нямжав, Пуминтай, Хасбаатар нарын олон хүнийг Намын сургуульд сурган, бүгд хуралд төлөөлөгчөөр оролцуулж байжээ. Баргад 1928 оны наймдугаар сард зэвсэгт бослого гарч, Шинэ баргын найман хошууны зургааг нь эз лэн Хятадын захиргааг хөө – жээ. Гэвч хятадууд Цицикараас үлэмжхэн цэрэг татаж, уг хувьсгалыг дарсан байна.
Энэ хувьсгалын дараагаар 100 гаруй айл Монгол Улсдаа нүүдэллэн ирсэн нь цагийн салхийг сөрсөн баргуудын гурав дахь Их нүүдэл байсан юм. Баргууд энэ удаагийн нүүдлийг Монгол-улаантны жил хэмээдэг.
Дэлхийн II дайны төгсгөлд монгол угсаатнууд нэгдэх үйл явц бий болсон үед баргууд 1945 оны наймдугаар сарын 28-нд Ен булаг гэдэг газар Ардын хурлыг хийж, Монгол Улсдаа дагаар нэгдэх шийдвэр гаргаж, зургаан хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг БНМАУ-ын Зас гийн газарт явуулсан бо ловч Ялтын гурван гүрний хэлэлцээрээр Монголын тусгаар тогтнолыг тухайн үеийн хил хязгаараар хүлээн зөвшөөрч шийдвэрлэсэн нь 1914 оны гурван гүрний хэлэлцээрийн үр дүн лүгээ түүх давтагдан, баргын газар нутаг Хятадын мэдэлд дахин үлдэх болсноор баргууд эзэн Чингис хааны төрж өссөн нутаг Монголынхоо голомт руу дөрөв дэх нүүдлийн хөсөг тэргээ хөдөлгөж 234 өрхийн 1122 хүн Монгол Улсын харьяат болж, Дорнод аймгийн Хөлөнбуйрын баргууд хэмээгдэх болсон түүхтэй.
Энэ олон удаагийн нүүдэл суудалд хэчнээн хүний эцэг, эх, ах, дүү элгэн садан хагацан салж, гуниг гутрал тохиосныг үгээр илэрхийлэхийн аргагүй. Монголынхоо гал голомтод олон монгол угсаатнууд ирж суурьшсан боловч баргуудын Монголоо гэсэн энэ их итгэл сүсгийг Монголын төр засаг онцгойлон авч үзэх учиртай их бахархал, баатарлаг түүх билээ. Энэ 2011 онд Богд хаант Монгол Улсын цэргийн жанжин, баргын Манлайбаатар ван Жамсрангийн Дамдинсүрэнгийн мэндэлсний 140 жилийн ой тохионо.
Дээр өгүүлснээр баргуудыг Монголдоо ирж суурьшнаас хойш нэг их удалгүй Монгол орон Хятадын цэргийн эрхтний гарт орсон нь харамсалтай. Энэ гунигт түүх удаан үргэлжлээгүй юм. 1919 оны арванхоёрдугаар сарын 22-нд Сюй Шүжан Монголын автономийг устгасан тэр мөчөөс Монголын олон түмний уур хилэн дахин дэгдэж, тусгаар тогтнолоо сэргээх арга замыг хайн Нийслэл Хүрээнд Ноёдын нам, Түшмэдийн нам, Ардын нам зэрэг улс төрийн байгууллагууд үүсгэн байгуулагдаж тэрхүү тэмцлийг удирдав. Нийслэл Хүрээний анхны улс төрийн байгууллага болох Ноёдын нам буюу Гадаад Мон – голын автономи ба амга лан байдлыг хамгаалан тус лах намыг байгуулахад Манлай – баатар Ж.Дамдинсүрэн, Хатан – баатар Магсаржав, Жалханз хутагт Дамдинбазар, Дилав хутагт Жамсранжав зэрэг олон ноёд идэвхийлэн оролцсон байдаг.
Баргын Манлайбаатар Ж.Дамдинсүрэн ийнхүү эрх чөлөө, тусгаар тогтнолын тө лөө тэмцэлд хошуучлан орол цож, Хятадын цэргийн эрхт нүүдийн эсрэг зэвсэгт тэмцэл өрнүүлэхээр бэлтгэж байсан юм. Харамсалтай нь Хятадын цэргийн эрхтнүүд тэдний үйл ажиллагааг тагнан мэдэж ,1920 оны есдүгээр сарын 11-нд Дамдинсүрэнг баривчлан, Хятадын шоронгийн хатуу чанга эрүү шүүлт, хүнд бэрх нөхцөлд 107 хоног хоригдон, 1921 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр ”Би эдний дэргэд хэвтээгээрээ үхэхгүй” хэмээн босоогоороо амьсгал хурааж, 50 насандаа таалал төгссөн нь Хятадын харгис цэргийн эрхтнүүдийг айдас хүйдэст автуулан, түүний ялагдашгүй баатарлаг гавьяа нь Монголын төлөө гэсэн цохилох зүрхтэй бүхэнд зориг баатарлагийн бахархал болон мөнхөрчээ.
Монгол үндэсний бахархал, баргын ард түмний баатарлаг хүү тэрбээр Монголын төр юун дээр оршин байдгийг яруу тодоор илэрхийлэхдээ “Төр улсын хэргийг амьд хүмүүн хөдөлгөдөг аваас тогтсон суурь ану амь бие хайр үгүй зүтгэж, үхэж үрэгдэгсдийн яс чөмгөн дээр тогтдог” хэмээн айлдан гэрээслэж, гамингийн шоронд ч Монголын төрийг босоо чөмгөн дээрээ байлгаж чадсан монгол цэргийн домогт жанжин юм.
Түүний энэ агуу их үйл хэргийг хамтран зүтгэгчид, Монголын эрэлхэг зоригтой цэрэг эрс нь биелүүлж, эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг байлдан авч мандан бадруулсан билээ.
Шарайд Ц.ТҮМЭН
Share:

МАНЛАЙ БААТАР ДАМДИНСҮРЭН



----------------------------------------
Манлайбаатар Дамдинсүрэн
----------------------------------------
17-р зууны 30-д оны үед Халхын Сэцэн хаан аймгийн нутгаас Барга нар нүүдэллэн Хөлөнбүйрт очиж нутаглан шинэ Баргын хошуу гэгдэх болсон ажээ.Тэр хошууны сумын занги Жамсрангийнд Дамдинсүрэн 1871 онд төржээ.Тэрээр Манж, ДИУ-н дарлалаас Монгол түмнээ чөлөөлж баатарлаг гавьяа байгуулсан хэн бүхний мэдэх жинхэнэ Монгол баатар удирдагч байсан билээ.
Нугаршгүй чин зоригт баатарлаг эх оронч Манлайбаатар 1921оны эхээр хятадын гамингийн эрүү шүүлт харгислалд тэргүүнээ гудайлгахгүй босоогоороо нас барсан нь хэн бүхэнд зоригжуулагч жишээ болж байдаг.


----------------------------------------
МАНЛАЙ БААТАР ДАМДИНСҮРЭН НЬ ХЭДЭН ОНД ХААНА ТӨРСӨН БОЛОН ЭЦЭГ ЭХ БА ГЭР БҮЛИЙН БАЙДАЛ...
----------------------------------------
... Хайлаар хотын музейн эрхлэгч байсан Эрхэмбатын 1945 оны 10 -р сарын 5-ны өдрийн хувийн захидалд ....
... Манлай баатар ван Дамдинсүрэн болбоос, Дайчин улсын Бүрэнт засгийн 10 дугаар жилд төржээ. Энэ жилд 75 настай байх юм. Эцгийн нэр Жамсран, сумын занги туслагч ажээ. Эхийн нэр Удвал ах дүү, долоогоос 5 дугаар нь Манлай Баатар юм. Хоёр эгчийн их нь Эрхэмбат миний бие мөн ...
***
Малгайн тодорхойлолт:
/Малгайн өндөр 18см, диаметр 28см, жин 465гр/
Хүрэн чулуун жинстэй дугуй хилэн малгайн зөвхөн шовгор оройн өндөр нь 13см, отогны бөөрөнхий шар чулуун гуурсны нуруун тал нь хавтгай юм. Жинс-гуурсны мөнгөн суурийг шармалдсан эвэр угалзтай байна. Жинсний суурь нь өндөр юм. Жинсний суурины доороос малгайн нарийн оройн 6 тал руу нь хар дэвсгэр дээр өнгийн утсаар эвэр угалз хатгасан 6 хошуу сампин даруулсан байна.
Малгайн олон хуниаст нарийн гозгор оройг улбар шар цоохор торгоор оёжээ. Малгайн ар бүч нь үгүй болсон учир сэлбэн хийх шаардлагатай. Одоо улаан даавуугаар орлуулсан улаан залаатай болно.
Малгайн дугуй дэрэвгэр туурганы дотор талыг цагаан цэнхэр торгоор гадрыг хар хилэнгээр тус тус оёжээ. Малгайн орой саравчны хатуулга тавьж ширж оёсон байна. Малгай ерөнхийдөө нам бөгөөд томовтор юм.
Малгайн отог тогосын нэг нүдэн өдтэй нь олон удаа зэрэг хэргэм хүртэж яваагүй, 1911 оноос эхлэн Монголын үндэсний тусгаар тогтнолын төлөө гадаад дайсантай амь хайргүй удаа дараа байлдаж, тухай бүр ялалт байгуулсан учир Богдын засгийн газраас манлай ван цол хэргэм шагнасан байна. Дамдинсүрэнгийн гавъяа түүх тодорхой тул энд бичих хэрэгцээгүй гэж үзлээ.
Дамдинсүрэн нь Манж ялангуяа хятадын эзлэн түрэмгийлэгчидийн эсрэг эрс шийдэмгий тэмцэгч манай үндэсний баатар байсан юм. Урвагч Бадамдоржийн зохион байгуулснаар 1919 онд Хятадын гамин цэрэг монголын тусгаар Автономт эрхийг устгаж Дамдинсүрэнг баривчлан авч гамингийн шоронд хүндээр тарчилган зовоож байсан учир “дайсны өмнө хэвтээ үхэхгүй хэмээн” шоронд суугаагаар нас барсан юм.
Дамдинсүрэнгийн малгай, гутал, хөөргөн сав, луутай хөх магнаг дээл, сэлэм, буу зэргийг 1924 онд гэр орноос нь судар бичгийн хүрээлэнгээс сурвалжлан музейн анхны дарга Чөтгөр хэмээх Дэндэв эдгээр зүйлийг музейн үзмэрт оруулан авсан байна... Эдүгээ Монголын Үндэсний музейн Богд Хаант Монгол улсын үеийн үзмэрийн танхимд байдаг ажээ.




Share:

БАРГА НЭРНИЙ ТУХАЙД:

----------------------------------------
БАРГА НЭРНИЙ ТУХАЙД:
----------------------------------------
Тан улсын түүх бичлэгт Баегү аймаг хэмээн тэмдэглэсэн. Энэ үг нь Баргын эртний дуудлага юм. Түрэгүүд Баргыг Баийрку буюу Баергужин гэж бичдэг байсан. Барга нэрийн хувьд түрэгээр Бараха, Борой, Шидэт нохой, Баяжих гэсэн үгнээс гаралтай. Чинээлэг байхыг билэгдсэн аймаг угсааны нэр. Баргууд их бийлэгжүү болохоор баян Баргууд гэх нь олонтой. Судлаачдыи үзсэнээр Баргууд Чингисийн аян дайны үед цэргийн ар талын эд барааг хариуцан харуулын цэргийн алба хааж байсан тул бараачин Барга, 12 дугаар зуунаас хойш бөөгийн шашинтан Барга гэгдэх болсон байна...
Share:

БАРГА ЯСТАН

----------------------------------------
БАРГА ЯСТАН
----------------------------------------
Барга аймаг нь Монгол удмын аймгуудын нэг юм. XIII зуунаас урьд Байгаль далайн тэндэх Баргужин төхөм гэдэг газар 11-12 зуунд нутаглаж байсан баргуд хэмээх хүчирхэг аймаг байжээ. Эртний сурвалжит монгол аймаг Барга нарын голомт нутаг нь Байгаль нуураас Хянганы нуруу хүртэл үргэлжилж байжээ. Баргачууд нь Чингис хааны аян дайны үед цэргийн ар талын эд барааг хариуцан харуулын цэргийн албыг хашдаг байсан байна.
Монголын нууц товчоонд тэмдэглэснээр Баргажин аймгийг Баргудай мэргэн захирч байсан бөгөөд түүний охин Баргужин гуагаас төрсөн Чингис хааны дээд удамын Алунгуа эх болно. Барга буюу Баргуд нь XIII зууны үед ойн иргэд, хорь түмэдийн хамт Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд орж Урианхай мянганы нэгэн болж явжээ.
XIII зууны эхээр Монгол угсааны олон аймаг нэгдэх үед Байгаль орчмоор нутаглаж байсан нүүдэлчин аймгууд 1207 онд Их Монгол Улсын харъяанд, дараа нь Чингис хааны отгон хөвгүүн Тулуйн угсааныхны мэдэлд орж, 1368 онд Юан улс мөхсөний дараа шинээр үүссэн Дөрвөн Ойрадын холбоонд Барга аймаг орж байжээ. XY зууны үед Ойрадууд баруун зүг нүүдэллэхэд Барга, Буриад аймгууд Батмөнх Даян хааны харьяат зургаан түмэн монголын Зүүн гурван түмний нэг Урианхай түмний бүрэлдэхүүнд багтаж, Сэлэнгэ, Байгал, Онон, Хөлөнбуйр, Хянганы нурууны хооронд нутаглаж байжээ. XYI зууны үед Урианхай түмэн хуваагдсанаар Барга, Буриад нь Халх түмний харьяалалд орж, улмаар Халхын Түшээт хан, Засагт ханы захиргаанд хамаарагдах болжээ. XYIII зууны эхээр зохиогдсон “Алтан хааны тууж” хэмээх зохиолд Алтан (1507-1522) хааны үед Юншөөбү, Түмэдийн дотор барга иргэн багтаж байсан тухай тодорхой тэмдэглэжээ.
Баргачууд түүхийн тодорхой хугацаанд Сэцэн хан аймгийн нутагт оршин сууж бэйс Жанчивдоржийн хошуунд харъяалагдаж байхдаа Галдан бошигтын эсрэг дайнд оролцож, улмаар Манжийн хаанд захиргаанд орохдоо Хөлөнбуйрын нутагт суурьшин нутаглах зарлиг хүлээжээ. Ийнхүү 1734 онд Хөлөнбуйрт нүүдэллэн очиж манж найман хошууны зохион байгуулалтанд орсон байна. Манж найман хошууны зохион байгуулалт гэдэг бол засаг захиргааны нэгж хошуу бөгөөд “цэрэгт барьдаг” тугийн өнгөөр нэрлэгдэнэ. Барга найман хошуу нь хөвөөт цагаан, хөвөөт хөх, хөвөөт улаан, гүл хөх, гүл цагаан, гүл шар, гүл улаан гэх нэртэй болсон байна.
Богд хаант Монгол улс байгуулагдахад 1912 онд Баргад Манж-Хятадын эсрэг бодлого гарч өөрсдийгөө Богд хаант Монгол улсын харъяат хэмээн зарласан байна. Гэвч 1915 оны Хиагтын гурван улсын гэрээгээр баргуудыг хятадын бүрэлдэхүүнд хэвээр үлдээжээ. Энэ үеэр барга, буриадууд дорнод хилээр Монгол нутаг руу уван цуван нүүдэллэж эхэлсэн билээ. 1945 онд нүүж ирсэн баргууд Дорнод аймгийн Хөлөнбуйрт суурьшсан ба хүний тоо 1000 орчим, малын тоо 89 мянга орчим байжээ. Баргачууд эдүгээ Дорнод аймгийн Гурванзагал, Хөлөнбуйр, Төв аймгийн Сэргэлэн, Баян, Баянцагаан, Завхан аймгийн Их-Уул, Ургамал, Сантмаргац, Сүхбаатар аймгийн Уулбаян, Баянтэрэм зэрэг сумдад аж төрж байна. 2010 оны хүн амын тооллогоор 2989 барга ястан бүртгэгдсэн.
Баргачуудын хэл аялгуу нь буриадтай нэлээд төстэй юм. Овгийн дэг журмыг нарийн баримтлан сахиж, ахмадыг хүндэтгэн, овог дотроо гэр бүл болохыг хориглож, ах дүүсээр хотлох, нагац талаа дээдлэх зэрэг нь ураг барилдах, цагаан сарыг тэмдэглэх, нүүдлийн зан үйлд тод тусгагдан үлджээ.
Барга хувцас - Барга эрчүүдийн дээл нь өргөн захтай, энгэр нь дугуйвтар бөгөөд тавиу өргөн, нударга бүхий урт ханцуйтай, хормой нь дугуйвтар өргөн, зах энгэр нь дан эмжээртэй байх нь нийтлэг. Дээлэн дээр суран ба даавуун бүс бүсэлдэг. Суран бүсийг адуу, үхрийн ширээр хийж, гадна талыг төмөрлөг эдлэлээр товруу гаргаж гоёдог уламжлалтай. Бүсний өнгө хул шар, улбар шардуу байх нь элбэг. Даавуун бүсийг эр хүн шөнө унтахдаа аман хүзүү (халх) зангиагаар зангидаж дэрнийхээ доод талд тавьдаг заншил нь салсныг эвлүүлэх, алив задгайг бэхлэн батжуулах бэлгэдлийн утгыг агуулдаг. 
Нөхөрт гарсан барга эмэгтэй хүн түнтгэр ханцуйтай эхнэр дээл өмсөнө. Ханцуйнд хуниастай хоргойгоор нударга хийж гоёдог. Эхнэр дээл уужтай, ууж нь таван мөнгөн товчтой, уужны хажуу талд богос оёж хоргой туузаар чимэглэнэ. Уужны энгэр талыг өргөн хоргойгоор эмжиж, хоёр ташаанд нь оноо гаргадаггүй байна.
Барга гутал нь буриад гуталтай төстэй, хамар нь шантгаргүй, гутлын зулагт тахир угалз, зуузай ба шагайд пүүз тавьж гоёх ба ирмэг улыг эсгий, даавуугаар ширж хөмөөр уллана. Бойтог гутлыг хонь, ямааны арьсаар зулаглаж оёно.
*******************************************************************
Барга эрэгтэй хүн элдээмууз хэмээх босоо өндөр оройтой, орой дээрээ сампинтай малгайг сэрүүний улиралд өмсч байв. Эмэгтэйчүүд нь орой дээрээ улаан залаатай дүгрэг малгай өмсөнө. Мөн аль ч улиралд эрэгтэй, эмэгтэй ялгалгүй бүгд цайвар өнгийн алчуураар толгойгоо ороож байжээ. 
Барга нар хонины элдсэн цагаан нэхий дээл өмсөх нь зонхилж байсан ба даалимба, даавуу, чисчүү торгон эдээр гадарласан хурган ба ишгэн дээл хүйтний улиралд өмсч байв. 
Нөхөрт гарсан эмэгтэй хүн түнтгэр мөртэй эхнэр дээл өмсөнө. Эхнэр дээл уужтай, дан тэрлэгний гадна талд давхарлах зориулалттай хүрэм өмсгөл нийт монголчуудын дунд дэлгэрсэн байдаг. Үүнийг баргачууд олондой гэж нэрлэдэг. Үүнээс гадна эмэгтэй хүний дээл гадуур өмсөх гоёлын хувцасны төрөл нь зах ханцуйгүй, хоёр ташаандаа оноотой хамжаар байв. Үүнийг нас ялгаварлахгүй өмсөнө.
Эрчүүдийн дээл зах өргөнтэй, энгэр нь тавиу өргөн, урт ханцуй нударгатай, хормой өргөн бөгөөд дугуйвтар, зах энгэр дан эмжээртэй байх нь нийтлэг.
Share:

vendredi 12 février 2016

Баргууд Монгол хэл, ёс заншил, өв уламжлалаа хадгалсаар явна

Баргууд Монгол хэл, ёс заншил, өв уламжлалаа хадгалсаар явна
Дэлхий дээр тархсан 10 гаруй сая  Монголчуудаа бид хэрхэн мэдэх билээ. Өвөр Монгол, Дээд Монгол, Цастын Монгол. ОХУ-ын Халимаг, Буриад, Тува, Алтай гэсэн дөрвөн угсаатан байна. Мөн Ойрхи Дорнодод амьдрах Хазар, Аймак, Могол үндэстнүүд  байна. Дэлхийн өнцөг булан бүрт 10 гаруй сая Монгол угсаатан өнөөдрийг болтол үүх түүх, ёс уламжлал, эх хэлээ хадгалан хамгаалсаар байгаа тэдний туулсан зовлон жаргалыг бид хэрхэн мэдрэх билээ. Энэ удаад мянга гаруйхан километрийн  цаахна амьдарч буй ӨМӨЗО-ны Баргачуудын тухай товчхон өгүүлье. Тэд бол  шаргал түүхийн улбаанд Монгол хаадынхаа угсаанаас, зоригт Монгол цэргүүдийн удмаас үсэрсэн цус юм. Хүчирхэг Монголын үед нутаг ус, гал голомтоо сахиж үлдсэн Монголчуудын удам  БНХАУ-ын ӨМӨЗО-д өдгөө таван сая 900 мянга орчим болсоноос 100 гаруй мянга нь Барга угсаатан байна. Эртний баатарлаг түүхтэй Монгол аймгуудын нэг бол яах аргагүй  Барга. Түүхийн баримтаас үзвэл энэ угсаатны нэр нь тэртээ дөрөвдүгээр зууны сүүлээр  бичигдэж эхэлсэн гэж үздэг юм билээ.  Харин  647 онд Тан улсын бүрэлдхүүнд орж  одоогийн Буйр нуурын орчимд нутаглах болжээ. Тэр үедээ зургаан  түмэн өрх, нэг түмэн цэрэгтэй хүчирхэг аймаг байсан гэдэг. Харин зургаагаас наймдугаар  зууны үед Орхон, Туул, Хэрлэн голоор ХөлөнБуйр нуурын баруун хөвөөгөөр нутаглаж байсан тухай түүх байна. Харин есдүгээр зууны эхээр  баруун хойшоо нүүж Байгаль нуурын зүүн эргээр нутаглаж байсан хоёр  аймагтай нийлсэнээр жинхэнэ Барга Буриад угсаатан бүрэлдэн тогтох үйл явц эхэлсэн гэдгээ. Эртний түүхтэй Барга угсаатан Чингисийн алтан ургийн ээжийн талын дээдсүүд байсан гэж гэж түүхэн сурвалжид онцолсон байна.
Тэр бум хол давсан Хятад гүрэнд ёс уламжлалаа хамгаалсаар  өнөөдөртэй золгосон угсаатан бол Баргачууд.  Тэд Монгол ёстой, Монгол соёлтой, Монгол хэлтэй, Монголоо гэсэн  сэтгэлтэй, Монгол цустай хүмүүс юм....
Share:

lundi 11 janvier 2016

Барга Монголчуудын Сүй тавих ёс

                   

      Сүй тавих ёс

Сүй тавих буюу охины инж тавих ёс

Дорно дахины бэрийн зурхайд сүй тавих ёс хэмээн зан үйл бий. Энэ зан үйл нь нутаг орны онцлог, ард түмний ахуйн нөхцөлөөс шалтгаалан өөр өөр байх боловч утга нь ижил зан үйл юм.Тэр тусмаа Барга Монголчуудын хувьд сүй тавих зан үйл нь хүүгийн талаас охин гуйж очиход охины талаас охины инж болох эд малыг гол төлөв бод малаар тавих бөгөөд сондгой тоогоор /5,7,9 гэх мэт/ хэмжээг тогтоон охины тал шийдэн хэлдэг ёс юм. Охины талын саналыг хүүгийн тал хүлээн зөвшөөрвөл сүй тавьсны бэлэг болох Ногтот морь, эвийг нийлүүлэгч хэмээн цавуу. Сэв дарагч хэмээн хуурай, гал бадраагч хэт зэргийг хадагны хамтаар охины эцэгт барьж хүүгийн тал нь бэр буулгах цаг өдрийг товлож тохирдог.
Мөн хүүгийн тал нь тахил шүтээнд тахил тахих, идээ, зам цайлах морь /Цэнхэр ба бор зүсмийн морь/ үнэр сайт хүж, гэрэл сайт зэргийг бурханд өргөх бүтэн хонины мах заавал өгдөг ёстой.
 Бэрд буян хишиг урих
Бэрийн зурхайд бэр болон очих гэж буй охины хойшдын  буян заяа  хишигт дэмбэрэл сайн сайхан байдлыг бэлгэдэн охины талаас өмсөх хувцас, унах унаа, хөтөч нарын зохицол шүтэлцээ, зүг чигийн гай тохиох барцад, хагацал, зовлон, өвчин эмгэг зэргийн зам мөрийг тэгшитгэх зан үйлийг хийж гүйцэтгэдэг. Үүний нэг  үйл нь охины талаас охиндоо зам мөр үйлийг тэгшитгэж буян үйлдэж, хишиг урьж, ном хуруулах ёс юм.
 Цэгээний найр
Энэ ардын ёс нь заншил нь уйлж мордсон бэр жаргадаг ,инээж очсон бэр зовдог  хэмээх ардын  зөн совин-т үйлээс үүдэлтэй.Цэгээний найр нь бэр болохоор мордож буй охин. Найз охидын хамтаар цэгээ ууж дуулж хуурдаж , уйлж найрлах ба эр хүн оролцдоггүй зөвхөн охид оролцдог ба сүй тавьсны дараа хийнэ.
Share:

Translate

hicheel

Blogger templates